Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төлөөлөгчид МГТИС-ийн удирдлагуудтай уулзлаа
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга Д.Даваадорж тэргүүтэй зочид Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн хотхонд зочилж, удирдлагуудтай албан уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр геологи, уул уурхай, хүнд үйлдвэр, газрын тосны салбарын цаашдын бодлого чиглэлийг тогтвортой үргэлжлүүлэхийн тулд судалгаа, технологи, инновацын асуудлаас гадна инженер мэргэжилтнүүд, мэргэжилтэй ажиллах хүчний тоог нэмэгдүүлэх шаардлагатай байгаа тухай талууд хөндөн ярилцсан юм.
Түүнчлэн уулзалтад оролцогчид уул уурхай, технологийн салбар дахь бодлого боловсруулагчид, боловсрол сургалтын байгууллагууд болон аж ахуйн нэгжүүд нягт хамтарч, бодлого үйл ажиллагааны хувьд уялдаа холбоог сайжруулж, харилцан түшиглэсэн хамтын ажиллагаатай байх нь чухал байгааг онцоллоо.