МГТИС-ийн баг “Цахилгаан техникийн үндэс” Улсын нээлттэй олимпиадын шилжин явах цомын эзэн боллоо

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн оюутнуудын баг ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн нэрэмжит “Цахилгаан техникийн үндэс” хичээлийн улсын нээлттэй олимпиадад оролцож багийн амжилтаараа нэгдүгээр байрт шалгарч, шилжин явах цомын эзэн боллоо.

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн бүрэлдэхүүн 5 сургууль, Монгол Улсын Их сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Үндэсний техникийн их сургууль, Их засаг олон улсын их сургууль, “Шинэ Монгол” технологийн дээд сургууль, Техник технологийн дээд сургууль, Төмөр замын дээд сургууль, Шинэ Монгол технологийн коосэн, Монгол коосэн сургууль, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль зэрэг инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэдэг 10 гаруй их, дээд сургуулийн 16 багийн 80 орчим оюутан олимпиадад оролцож, “Цахилгаан техникийн үндэс” хичээлээр олж авсан мэдлэг, ур чадвараараа өрсөлдлөө. Олимпиадад оролцогч оюутнууд дараах амжилтыг гаргасан байна. Үүнд:

Хувийн амжилт:
  • 1-р байр: МУИС-ийн оюутан Г.Тэлмэн
  • 2-р байр: ШУТИС-ийн оюутан Н.Мөнхсаран
  • 2-р байр: МГТИС-ийн оюутан Ц.Батсүх
  • 3-р байр: МГТИС-ийн оюутан Г.Батула
  • 3-р байр: МГТИС-ийн оюутан Б.Энхсанаа
  • Тусгай байр: ШУТИС-ийн оюутан Б.Эгшиглэн
  • Тусгай байр: ШУТИС-ийн оюутан М.Отгондорж
  • Тусгай байр: МГТИС-ийн оюутан Ц.Сугаррагчаа
  • Тусгай байр: ШУТИС-ийн оюутан Ө.Хаш-Эрдэнэ
  • Тусгай байр: ШУТИС-ийн оюутан Ш.Баасансүрэн
Багийн амжилт:
  • 1-р байр: МГТИС-ийн баг
  • 2-р байр: ШУТИС, ЭХС-ийн баг
  • 3-р байр: ШУТИС, ЭХС-ийн баг