​“Хулганы хавхтай машин зохион бүтээх тэмцээн GMIT - 2022” амжилттай боллоо

Оюутан залуусын хичээлээр үзсэн онолын мэдлэгээс гадна тэдний чөлөөт сэтгэлгээ, багаар ажиллах чадварыг сорьсон “Хулганы хавхтай машин зохион бүтээх тэмцээн GMIT - 2022” өнгөрөгч амралтын өдрүүдэд МГТИС-ийн хотхонд амжилттай зохион байгуулагдлаа.

Математик, компьютер, байгалийн ухааны факультетаас жил бүр тогтмол зохион байгуулдаг тус тэмцээнд нэг, хоёрдугаар курсийн 42 оюутнаас бүрдсэн 22 баг оролцжээ. Тэмцээний тэргүүн байранд 2-р курсийн оюутан Д.Энхболд, Ц.Сугаррагчаа нарын "Blackhole" баг шалгарч, мөн 2-р курсийн оюутан Б.Молорын "Gulbuu" баг хоёрдугаар байр, 2-р курсийн оюутан Т.Мөнх Эрдэнэ, С.Баяржавхлан нарын "Turnt" баг гуравдугаар байрыг тус тус эзэлсэн байна.

Түүнчлэн тэмцээний “Шилдэг загвар”-ын тусгай шагналд 2-р курсийн оюутан Т.Дашдаваагийн Легогоор бүтээсэн хулганы хавхтай машин шалгарсан бол 2-р курсийн оюутан Г.Сүндэрьяа, 1-р курсийн оюутан Х.Нарангуа нарын бүтээл "Хамгийн бүтээлч загвар" шагналыг хүртлээ.