“Бороо Гоулд” компанитай Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

[2022.04.08] Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль нь “Бороо Гоулд” компанитай хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт сургалт судалгаа, дадлага туршлага солилцох сургалт судалгаа тэдгээрийн материаллаг бааз, техник технологи болон мэргэжилтэн солилцох, хамтран чадавхжуулах; хамтарсан сургалтын болон дадлагажих хөтөлбөр, төслүүдийг дэмжин хэрэгжүүлэх; компанийн техник, технологи, менежментийг боловсронгуй болгох, нарийн мэргэжлийн ажилтныг бэлтгэж дадлагажуулах гэх мэт хамтран ажиллах чиглэлүүдийг тусгасан байна.

“Бороо Гоулд” нь Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол суманд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Монгол улсад аюулгүй, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийн төлөө чармайн ажиллаж ирсэн, туршлагатай компани юм. Хамтын ажиллагааны хүрээнд тус компанид тодорхой тооны оюутнуудын дадлагын ажлыг хэдийнээ эхлүүлээд байна.