​GIZ-ийн Азийн бүс хариуцсан захирал хатагтай Нагель айлчиллаа

[2022.04.01] Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС) төслийг хамтран хэрэгжүүлэгч Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн Азийн бүсийг хариуцсан захирал хатагтай Керстин Нагельс тус их сургуулийн хотхонд албан айлчлал хийлээ. Түүнийг дагалдан GIZ-ийн  Монгол дахь суурин төлөөлөгч Даниел Пассон, “GMIT-GIZ” төслийн удирдагч Др. Франк Вулкопф болон ХБНГУ-ын Бранденбургийн Технологийн Их Сургууль (BTU) Коттбус-Сенфтенбергийн профессор Райнер Херд нар хүрэлцэн ирсэн юм.

Энэ үеэр МГТИС-ийн удирдлагууд сургуулиа танилцуулсны зэрэгцээ багш профессоруудын хамт хатагтай Нагельстай нээлттэй ярилцлага өрнүүлсэн юм. Үүнд МГТИС-ийн тогтвортой хөгжлийн асуудлуудыг хөндөн, цаашдын сургалт судалгааны чиглэлээр хэрэгжүүлэх гол ажлуудыг ярилцлаа. Түүний энэхүү айлчлал Монгол дахь Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн 30 жилийн ойн баяртай давхцаж буйгаараа ихээхэн онцлогтой.

Уулзалтын дараа хатагтай Нагельс МГТИС-ийн оюутнуудын төлөөлөлтэй уулзаж, тэдний санал сэтгэгдлийг сонссон юм.