ХБНГУ-ын Аахены Техникийн Их Сургуультай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр уулзлаа
Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн (МГТИС) удирдлагын баг, хөтөлбөрийн зохицуулагчид болон залуу судлаачид олон улсын харилцагч байгууллагуудынхаа төлөөлөлтэй уулзах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор ХБНГУ-д зочиллоо.
Уг ажлын айлчлалын хүрээнд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ёорн Розенберг болон МГТИС-ийн Захирал Проф. Б.Батцэнгэл нарыг Германы Аахены Техникийн Их Сургуулийн Захирал Проф. Улрих Рюдигер болон профессор багш нар хүлээн авч уулзсан юм.
МГТИС нь тус их сургуультай сургалт, судалгаа болон багш солилцооны чиглэлээр 2015 оноос хойш нягт хамтран ажиллаж байгаа. Уулзалтын үеэр талууд энэхүү хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн, судалгааны хамтарсан төслийг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, сургалтын дэвшилтэт арга барилыг нэвтрүүлэх, судлаач багш нарын ур чадварыг дээшлүүлэх, туршлага солилцох цар хүрээг нэмэгдүүлэхээр харилцан тохиролцлоо.