Ч.Энхзаяа

Факультет: Математик, компьютер, байгалийн шинжлэх ухааны факультет
Албан тушаал: “Эдийн засагч инженер” хөтөлбөрийн зохицуулагч / Институцийн эдийн засаг, менежментийн профессор
Цахим шуудан: enkhzaya@gmit.edu.mn

2019 оноос   
“Эдийн засагч инженер” хөтөлбөрийн зохицуулагч, институцийн эдийн засаг, менежментийн профессор 
 
2000 – 2019  
Хараат бус шинжээч, зөвлөх:
  • Бизнес салбарын стратегийн болон төслийн менежмент: геологи, уул уурхай, үйлдвэр худалдааны үйл ажиллагаа явуулдаг гадаадын болон дотоодын компаниудын ахлах стратегич, төслийн менежер, бизнес хөгжүүлэгч болон харилцаа удирдлагын эксперт. 
  • Дээд боловсролын институцийн болон байгууллагын хөгжил: МГТИС-ийн үндэслэл болон концепц боловсруулах, үүсгэн байгуулах, үйл ажиллагааг эхлүүлэн төлөвшүүлэх зэрэг бүх үе шатанд ГОУХАН-ийн ахлах зөвлөх.  
  • Уул уурхайн салбарын засаглал ба институцийн өөрчлөлт: Дэлхий банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Австралийн хөгжлийн агентлаг, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр, Европын сэргээн босголтын банк зэрэг олон улсын байгууллагууд болон  Cardno, CBM, Adam Smith International, RePlan зэрэг олон улсын компаниудын эрдэс баялгийн засаглал болон институцийн хөгжлийн асуудал эрхэлсэн зөвлөх.
  • Ашгийн бус салбарын чадамж ба байгууллагын хөгжил:  уул уурхай, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын хүний болон институцийн чадвар хөгжүүлэх асуудал эрхэлсэн зөвлөх (Азийн санд).
  • Төрийн хэвшлийн чадвар ба чадавхийн хөгжил: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын даргын олон улсын хамтын ажиллагаа, институцийн хөгжлийн зөвлөх. 
     
1994 – 2005   
Багш, судлаач: 
  • Нийгэм-эдийн засгийн шилжилтийн асуудлаар: хувийн болон төрийн хэвшлийн байгууллага, олон улсын байгууллагуудад шилжилтийн эдийн засагтай орнууд, тэдгээрийн банк санхүүгийн тогтолцоо ба институцийн хөгжлийн асуудлаар судлаач, хараат бус зөвлөх, жишээлвэл Дойче банк, Европын парламент, НҮБ, Германы сэргээн босголтын банк. 
  • Банкны тогтолцооны институцийн асуудлаар: Монгол Улсын их сургуулийн багш, Дрездений технологийн их сургуулийн эдийн засгийн факультетийн багш, эрдэм шинжилгээний ажилтан.  

СУДАЛГАА:
 
  • Зүүн Европын шинээр бүрэлдэж буй зах зээлийн эдийн  засаг дахь банкны тогтолцоо ба банкируудын хандлага
  • Сэтгэл зүй ба шилжилтийн эдийн засаг дахь шийдвэр гаргах явц
  • Уул уурхай ба хүний хөгжил
  • Монголын зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны удирдлага
  • Монголын баруун хэсгийн ордууд дахь газрын ховор элементийн эдийн засгийн үндэслэл
  • Уул уурхайн салбар дахь оролцогч талуудын оролцоо
  • Эрдэс баялгийн салбар ба уул уурхайн салбарын засаглал 
  • Институцийн өөрчлөлт: байгалийн баялагт суурилсан эдийн засгийн хөгжлийн институцийн асуудлууд
  • Улс орон, хамтын нийгэмлэг, байгууллагуудын институцийн хөгжлийн дүн шинжилгээ хийх, тэдгээрийг чадваржуулах хөтөлбөрийн концепц боловсруулах, хэрэгжүүлэх 
СУРГАЛТ:
 
Монгол Улсын их сургууль, Дрездений технологийн их сургууль, Монгол-германы технологийн их сургуульд лекц, семинар, давтлага, чиглүүлэг болон бакалаврын болон мастерийн дипломын ажлын удирдлага. Агуулга:
  • Герман хэл, соёл, эдийн засаг болон нийгэм-улс төрийн хөгжил
  • Шинээр бүрэлдэж буй зах зээлийн эдийн засагт орнуудиын банкны тогтолцоо
  • Институцийн эдийн засаг ба шийдвэр гаргах үйл явц
  • Үйлдвэрлэлийн харьцаанын сэтгэл зүй ба шийдвэр гаргах үйл явц 
  • Байгууллагын хөгжил, удирдлага
  • Стратеги удирдлага, төслийн удирдлага
  • Нийгэм ба инженер
  • Эдийн засгийн ухааны удиртгал 
  • Улс орон, хамтын нийгэмлэг болон байгууллагын хөгжил дэх хүний хүчин зүйл 

ХЭВЛҮҮЛСЭН БҮТЭЭЛ
  • Ch.Enkhzaya, 1999: Zur institutionenökonomischen Begründung der Bankenregulierung, Dresdner Beiträge zur Volkswirtschaftslehre, in: Dresdner Beiträge zur Volkswirtschaftslehre
  • Ch. Enkhzaya, 2000: Institutional Changes in Economies in Transition and Stability of the Banking System, in: Financial Structure and Stability, - Heidelberg, New York 2000, pages 174—183
  • Ch. Enkhzaya, 2006: Impact of Institutions on Lending: Informal Constraints and Enforcement of Bank Regulation in Mongolia, Dissertation, DUV Springer Science and Business Media, Wiesbaden 
  • Ch. Enkhzaya, 2010: Informal Mining and Human Development, UNDP background paper to the Human Development Report of Mongolia, UNO, New-York 2010
  • Ch. Enkhzaya, 2012: Mongolia: A Country of Dilemmas? Exploratory paper on natural resource revenue management of Mongolia, Ulaanbaatar 2012
 
ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН БҮТЭЭЛ
  • “Paradox of income distribution – some thought on current mining situation”, MRPAM Newsletter, Ulaanbaatar 2007
  • “Private sector role and development in Mongolia – Reflections on current debate” Ulaanbaatar, MRPAM Newsletter, Ulaanbaatar 2008
  • “What counts in mining: contribution to the current discussion on mining development in Mongolia”, MNB, Ulaanbaatar 2008
  • “How I got to know Mongolia better in Germany” in the MONGOLICA, Magazine of the Ministry of Foreign Affairs, Ulaanbaatar 2010
  • Citizens as decision makers? Some Thoughts on the Status of the Citizens’ Engagement Mechanisms, Ulaanbaatar 2011
  • Mongolia: Challenges of Building Engagement, article for the SRMINING, The First International Seminar for Social Responsibility in Mining, Ulaanbaatar 2011 
  • Civic Society as Stakeholder: Some Thoughts on the Human Factors of Mining-Led Development, Ulaanbaatar 2012
  • Emergence of Entrepreneurship in Mongolia, Ulaanbaatar 2018

2004 
ХБНГУ-ын Дрездений технологийн их сургуульд эдийн засгийн ухааны доктор (Dr.rer.pol.); Германы эрдэм солилцох албаны тэтгэлэг 
Эрдмийн бүтээлдээ эдийн засгийн харилцаан дахь албан болон албан бус “тоглоомын  дүрэм” гэгдэх институциудыг судлахдаа эдийн засгийн шийдвэр гаргах үйл явцад нөлөөлж буй албан бус институциудыг (жич. төсвийн хатуу хязгаарлалтын сэтгэлгээ, төлбөр тооцоог гүйцэтгэх хэвшил, эрсдэл хүлээх хандлага) шинжилж, эдийн засгийн шинжлэх ухааны арга барилыг сэтгэл зүй судлалтай хослуулсан аргачлал боловсруулсан.
1995 
Монгол улсын их сургуулийн олон улсын харилцааны мэргэжлийн  диплом (герман орон судлал, олон услын эдийн засгийн харилцаа)