ХБНГУ-ын Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ)-ны Төрийн нарийн бичгийн дарга ноён Йохан Саатхофф МГТИС-д албан ёсны айлчлал хийлээ.
ХБНГУ-ын Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ)-ны төрийн нарийн бичгийн дарга ноён Йохан Саатхофф МГТИС-д албан ёсны айлчлал хийлээ.
ХБНГУ-ын Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ)-ны парламентын төрийн нарийн бичгийн дарга, төлөөлөгчдийн тэргүүн ноён Йохан Саатхофф тэргүүтэй төлөөлөгчид 2026 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн (МГТИС)-д кампуст зочиллоо.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Төрийн нарийн бичгийн даргын зөвлөх хатагтай Вибке Доескэн, BMZ-ийн Афганистан, Пакистан, Төв Ази болон Монголыг хариуцсан хэлтсийн дарга хатагтай Кристина Амари нар багтсан юм.
Айлчлалын хүрээнд зочид МГТИС-ийн кампус болон ашигт малтмалын боловсруулалт, судалгаанд ашиглагддаг Mineral Liberation Analyzer (MLA) төхөөрөмжтэй танилцаж, МГТИС-ийн оюутнуудтай уулзан санал солилцсон нь төлөөлөгчдийн хувьд айлчлалын онцлох, сэтгэл хөдөлгөсөн хэсгүүдийн нэг байлаа. Оюутнуудын санал бодол, туршлага, ирээдүйн зорилгоо нээлттэй хуваалцсан нь уулзалтыг үр дүнтэй, үнэ цэнтэй болгосныг төлөөлөгчид онцлон тэмдэглэлээ.
Мөн “Хамтын ажиллагааны үр дүн ба МГТИС-ийн ирээдүйн алсын хараа” сэдвээр танилцуулга, хэлэлцүүлэг зохион байгуулагдаж, МГТИС-ийн хөгжлийн өнөөгийн түвшин, Германы их, дээд сургуулиудтай хэрэгжүүлж буй хамтын ажиллагаа, судалгаанд суурилсан их сургууль болох зорилт болон хувийн хэвшилтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.
Уулзалтын үеэр Монгол, Германы урт хугацааны хамтын ажиллагааны хүрээнд МГТИС-ийн боловсрол, судалгаа, инновац, инженерийн хүний нөөцийн бэлтгэлд оруулж буй хувь нэмэр, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар онцлон ярилцлаа.
Айлчлалд Монгол Улсын Боловсролын яам, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Германы Сэргээн босголтын зээлийн банк (KfW), Холбооны Геологийн шинжлэх ухаан, байгалийн нөөцийн хүрээлэн (BGR), МГТИС-ийн төлөөлөл оролцов.
Монгол Улсын Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ноён Т. Ням-Очир
Дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын зохицуулалтын газрын дарга Ноён Н. Пүрэвцогт,
ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны, Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ноён Удо Вебер
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Монгол дахь Суурин төлөөлөгч, Тогтвортой эдийн засаг ба хөдөлмөр эрхлэлтийн хөгжлийн кластерын зохицуулагч Ноён Юрген Хартвиг, МГТИС-ийн төслийн менежер Ноён Себастьян Бургхоф, RePaRe төслийн менежер Ноён Йонас Реннер,
Германы Сэргээн босголтын зээлийн банк (KfW)-ны Монгол Улс дахь орон нутгийн төлөөлөгч Хатагтай Г. Эрдэнэбаясгалан, Холбооны Геологийн шинжлэх ухаан, байгалийн нөөцийн хүрээлэн (BGR)-ийн Төслийн менежер Ноён Хайме Фернандес,
Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль (МГТИС)-ийн Удирдах зөвлөлийн дарга Ноён Д. Тэрбишдагва, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль (МГТИС)-ийн ректор, Профессор Б. Батцэнгэл, Санхүү, захиргаа хариуцсан дэд захирал Ноён Б. Энхбаяр, Сургууль, тэнхимийн удирдлагууд, профессор, багш нар оролцож хүлээн авлаа.
ХБНГУ-ын ХБНГУ-ын Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ)-ны өндөр түвшний төлөөлөгчдийн МГТИС-д хийсэн энэхүү айлчлал нь Монгол, Германы боловсрол, шинжлэх ухаан, мэргэжлийн ур чадвар, тогтвортой эдийн засгийн хөгжлийн чиглэл дэх хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэх, МГТИС-ийн хөгжлийн стратегийн зорилтуудыг дэмжихэд чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.