Falling Walls Lab Ulaanbaatar, Mongolia 2026 – Инновацын санааны уралдааны бүртгэл эхэллээ
Falling Walls Lab Ulaanbaatar, Mongolia 2026 – Инновацын санааны уралдааны бүртгэл эхэллээ
Шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, тогтвортой хөгжил болон нийгмийн инновацын салбарт дэлхийг өөрчлөх шинэ санаа, судалгааны үр дүнгээ олон улсын тайзнаа танилцуулахыг хүсэж буй залуу судлаач, шинийг санаачлагчдыг Falling Walls Lab Ulaanbaatar, Mongolia 2026 арга хэмжээнд оролцохыг урьж байна.
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:2026 оны 8 дугаар сарын 23
Үндэсний шалгаруулалт 2026 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдах бөгөөд оролцогчид өөрсдийн инновацын санаа, судалгааны үр дүнг ердөө 3 минутын хугацаанд танилцуулна.
Үндэсний ялагч нь Монгол Улсаа төлөөлөн 2026 оны 11 дүгээр сарын 6–9-ний өдрүүдэд Герман улсын Берлин хотноо болох Falling Walls Science Summit 2026-ийн хүрээнд зохион байгуулагдах Falling Walls Lab Finale-д оролцох эрхтэй болно.
Falling Walls Science Summit нь дэлхийн өнцөг булан бүрээс их, дээд сургуулийн удирдлагууд, эрдэмтэн судлаачид, инновац бүтээгчид, бизнесийн салбарын манлайлагчид, бодлого боловсруулагчид болон Нобелийн шагналтнуудыг нэгтгэдэг олон улсын нэр хүндтэй арга хэмжээ юм.
Хэн оролцох боломжтой вэ?
Шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, хиймэл оюун ухаан, эрүүл мэнд, тогтвортой хөгжил, урлаг ба шинжлэх ухаан, нийгмийн инновац болон бусад салбарт бодит өөрчлөлт авчрах шинэ санаа, судалгааны үр дүнтэй оюутан, судлаач, залуу мэргэжилтнүүд оролцох боломжтой.
Бүртгэл
* Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2026 оны 8 дугаар сарын 23
* Үндэсний шалгаруулалт: 2026 оны 9 дүгээр сарын 11
* Байршил: Улаанбаатар хот
Бүртгүүлэх: https://falling-walls.com/falling-walls-lab-ulaanbaatar
Falling Walls Science Summit-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл: https://falling-walls.com
Өөрийн "хана нураах" шинэ санаагаа дэлхийд танилцуулж, Монгол Улсаа олон улсын тайзнаа төлөөлөх боломжийг бүү алдаарай.