"ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ӨДӨРЛӨГ 2025" арга хэмжээнд аж үйлдвэрийн байгууллага, компаниудын төлөөллийг урьж байна

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн "ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ӨДӨРЛӨГ 2025" арга хэмжээ 2025 оны 4-р сарын 8-ны өдөр зохион байгуулагдах гэж байна. Арга хэмжээнд аж үйлдвэрийн байгууллага, компаниуд МГТИС-ийн болон Налайх дахь Политехник коллежийн оюутан залууст дадлагын хөтөлбөр, ажлын байрны мэдээлэл, үйл ажиллагаагаа танилцуулах боломжтой. Мөн хүний нөөцийн мэргэжилтнүүд, инженерүүд, сургалтын ажилтнууд оролцогч залууст карьер хөгжлийн сонирхолтой зөвлөгөө өгөх, нээлттэй яриа өрнүүлэх боломж нээлттэй тул өргөнөөр оролцохыг урьж байна.