"Тогтвортой уул уурхай ба эрчим хүчний шилжилт - Монгол дахь ESG бодлого ба туршлага" нээлттэй семинарт урьж байна

Тогтвортой уул уурхай ба эрчим хүчний шилжилт: Монгол Улс дахь ESG бодлого, туршлага сэдэвт нээлттэй семинар 2025 оны 2-р сарын 17-нд МГТИС-ийн 312 танхимд зохион байгуулагдана. Энэхүү семинар нь салбарын мэргэжилтнүүд, бодлого боловсруулагчид, эрдэмтэд, хувийн хэвшлийн төлөөллийг нэг дор цуглуулж, Монгол Улсын эрчим хүчний шилжилт, тогтвортой уул уурхайн бодлогын хэрэгжилт, ESG (байгаль орчин, нийгэм, засаглалын) стандартуудын ач холбогдол зэрэг сэдвээр өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх болно.



Семинарын ач холбогдол

  • ESG бодлогын уул уурхай, эрчим хүчний шилжилтэд үзүүлэх нөлөөг ойлгох.
  • Олон улсын болон дотоодын мэргэжилтнүүдийн мэдлэг туршлагаас суралцах.
  • Тогтвортой уул уурхайн шилдэг туршлагуудтай танилцах.
  • Эрчим хүчний шилжилтийн сорилтууд, шийдлүүдийг хэлэлцэх.
  • Мэргэжлийн сүлжээ өргөжүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх.

Нээлттэй семинарт оролцох бол энд дарж бүртгүүлнэ үү.