“БАЙГАЛИЙН НӨӨЦ, ТЕХНОЛОГИ 2025” олон улсын эрдэм шинжилгээний III хуралд оролцохыг урьж байна

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС)-иас зохион байгуулж буй “Байгалийн нөөц, технологи 2025” (RESAT 2025) олон улсын эрдэм шинжилгээний гуравдугаар хурал 2025 оны 6-р сарын 19-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. 

Энэ удаагийн хурал байгалийн нөөцийн тогтвортой хэрэглээ, ашигт малтмал, түүхий эдийг боловсруулахад тулгарч буй хүрээлэн буй орчин, эдийн засгийн асуудал, сэргээгдэх эрчим зэрэг дараах сэдвүүдийг онцолж байна. Үүнд:

  • Түүхий эд боловсруулалт ба хүрээлэн буй орчин, эдийн засгийн сорилт
  • Байгалийн нөөцөд тулгуурласан инженерчлэлийн хөгжил ба тойрог эдийн засаг
  • Сэргээгдэх эрчим хүч ба хуримтлуурын материал
  • Ногоон хөгжлийн технологи

Эдгээр сэдвийн хүрээнд их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, үйлдвэр, аж ахуйн нэгжийн төлөөлөл, судлаачид харилцан мэдлэг, туршлагаа солилцох нь хурлын үндсэн зорилго юм. Иймд эрдэмтэн, судлаач, багш, оюутан, инженер та бүхнийг эрдэм шинжилгээ, судалгааны ажлаараа илтгэл хэлэлцүүлэн хамтран ажиллахыг урьж байна.

Илтгэлийн хураангуйг илгээх хугацаа:

Илтгэлийн хураангуйг тусгайлан бэлтгэсэн формат (template)-ын дагуу бэлтгэх ба судалгааны үндэслэл, зорилго, арга зүй, гол үр дүн, дүгнэлтийг агуулсан байна. Хураангуйг 500 үгэнд багтаан Microsoft Word Doc(x) өргөтгөлөөр бэлтгэж 2025 оны 3-р сарын 15-ны дотор resat@gmit.edu.mn цахим шуудангаар илгээнэ.    

Энэхүү хуралд хэлэлцүүлэх илтгэлийг тухайн салбарын эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн хурлын Шинжлэх ухааны хороо хянан магадлана. Мөн хуралд хэлэлцүүлсэн илтгэлийг хянан магадлагаа бүхий эрдэм шинжилгээний бүтээлд өгүүлэл хэлбэрээр хэвлүүлэх боломжтой. 

Дэлгэрэнгүй мэдээллийг www.resat.gmit.mn хуудаснаас авна уу.