"ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт STEM сургалтын агуулгыг нэвтрүүлэх арга зүй" багш нарын эрдэм шинжилгээ, онол-практикийн XI хурал болно

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС) нь ээлжит багш нарын эрдэм шинжилгээ, онол-практикийн XI бага хурлыг 2024 оны 11-р сарын 1-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад хотын Багшийн хөгжлийн ордонд зохион байгуулах гэж байна. Бага хурлын хамтран зохион байгуулагчаар Өмнөговь аймгийн Боловсролын газар дэмжин ажиллаж байна.

Энэ удаагийн хурлын зорилго нь инженер, технологийн чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургууль, ЕБС-ийн багш, судлаачдын дунд харилцан туршлага, мэдлэг хуваалцах, байгалийн ухааны болон Англи хэлний сургалтад тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх боломж, ЕБС-ийн агуулгад STEM хөтөлбөрийн агуулгыг нэвтрүүлэх арга зүйн талаар санал бодлоо солилцоход оршино.  

“ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт STEM сургалтын агуулгыг нэвтрүүлэх арга зүй” сэдвийн хүрээнд танхимаар илтгэл хэлэлцүүлэх ба хурал нь хоёр хэсгээс бүрдэнэ. Үдээс өмнө нэгдсэн хуралдаан, үдээс хойш Англи хэлний багш нарын семинар болон байгалийн ухааны хичээлүүдийн уялдаа холбоог сайжруулах, STEM хөтөлбөрийн агуулгыг нэвтрүүлж буй туршлага солилцох зорилготой “STEM ба Англи хэл” гэсэн салбар хуралдаан хэлбэрээр явагдана. 

Иймд тус бага хурлын сэдвийн хүрээнд багш судлаачид Та бүхнийг илтгэл хэлэлцүүлж оролцохыг урьж байна. Илтгэгчдийн тоо хязгаартай тул 2024 оны 10-р сарын 28-ны 13:00 цаг хүртэл teachersymposium@gmit.edu.mn хаягаар илтгэлийн хураангуй болон бүртгэлээ илгээнэ үү. 

Цахим шуудан:  teachersymposium@gmit.edu.mn 

Цахим хуудас: www.gmit.edu.mn 

Фэйсбүүк хуудас: http://www.facebook.com/gmit.edu

Утас: 70232089-399, 96069601