“Тогтвортой ирээдүй: Налайх - Их сургуулийн ногоон хот” эрдэм шинжилгээний бага хуралд урьж байна

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль нь Налайх дүүргийг ногоон хөгжлийн үзэл баримтлал бүхий их сургуулийн хот болгон хөгжүүлэх санаачилгын хүрээнд “Тогтвортой ирээдүй: Налайх - Их сургуулийн ногоон хот” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулах гэж байна. Хурал 2024 оны 11-р сарын 8-ны Баасан гарагт МГТИС-ийн хотхонд болно.

Тус эрдэм шинжилгээний бага хурал нь дээд боловсролын байгууллагын судлаач, багш, оюутны байгаль орчин, тогтвортой хөгжил, боловсрол, нийгэм эдийн засгийн судалгааг дэмжих, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замыг хэлэлцэх, судалгааны үр дүнг олон нийтэд түгээх замаар хөгжлийн бодлого боловсруулахад оролцоог нэмэгдүүлэх зорилготой.

Энэхүү “Тогтвортой ирээдүй: Налайх - Их сургуулийн ногоон хот” эрдэм шинжилгээний бага хуралд өөрийн санал санаачилга, судалгааны бүтээлийг хуваалцах  эрдэмтэн судлаачид, төрийн холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүд, их, дээд сургуулийн багш, оюутан Та бүхнийг илтгэгчээр оролцохыг урьж байна. Илтгэлийг 2024 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн дотор цахим хаягаар хүлээн авна. 

Шалгарсан илтгэлүүдийг эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэх бөгөөд цахим хэлбэрт эмхэтгэн олон нийтийн хүртээл болгох юм. 

Холбоо барих мэдээлэл: 

  • Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2 дугаар хороо, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн хотхон
  • Цахим шуудан: research@gmit.edu.mn
  • Утас: +976 99177475, +976 70232090

Эрдэм шинжилгээний бага хурлын удирдамжийг энд дарж авна уу.

Та бүхнийг Налайх дүүрэг, мөн цаашдын тогтвортой ирээдүйг хамтран хөгжүүлэх зорилготой энэхүү арга хэмжээнд өргөнөөр оролцохыг урьж байна.