Цайны газрын түрээслэгчийн сонгон шалгаруулах урилга

1. Түрээслэх эд хөрөнгийн танилцуулга:
         Монгол Улсдаа анхны хотхонтой их сургууль болох Налайх дүүргийн 2-р хороонд байрлах Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн нийтийн хоолны тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон цайны газрыг түрээслүүлнэ.
  • Түрээслүүлэх талбайн хэмжээ: 86.5 м/кв
  • Багш оюутны тоо: 400 гаруй
2. Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл:
Сонгон шалгаруулалтын мэдээ хүлээн авах эцсийн хугацаа 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 13:00 цагт
Материал хүлээн авах хаяг Улаанбаатар, Налайх дүүрэг 2-р хороо МГТИС-ийн хотхон
Материал нээх хугацаа, хаяг байршил 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 14:00 цагт МГТИС-ийн байр 309 тоот.
Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ 1м/кв нь 6,000.00 /Зургаан мянган/ төгрөгөөс эхлэн үнийн саналаа
ирүүлэх.
Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай мэдээлэл Цайны газар болон нийтийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй байх, туршлагатай байх.
Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газрын 2020 оны 02 сарын 18 өдрийн 51 тоот тогтоолын дагуу сонгон шалгаруулалт хийгдэнэ.
Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал Хуулийн этгээдийн хувьд:
  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (e-mongolia системээс авах);
  • Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл (өмнө нь хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын гэрээний хуулбар);
  • 2023 оны санхүүгийн тайлан;
  • Татварын тодорхойлолт (e-mongolia системээс авах);
  • Шүүхийн тодорхойлолт (e-mongolia системээс авах);
  • Нийгмийн даатгалын тодорхойлолт (e-mongolia системээс авах);
  • Ажиллах хүчний мэдээлэл (Диплом, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар);
  • Талбай түрээслэх үнийн санал;
  • Хоолны цэс;
  • Технологийн карт;
Иргэний хувьд:
  • Иргэний үнэмлэх (e-mongolia системээс авах);
  • Оршин суугаа газрын тодорхойлолт (e-mongolia системээс авах);
  • Харилцагч банкны тодорхойлолт (Зээлтэй бол зээлийн гэрээний хуулбар);
  • Ажиллах хүчний мэдээлэл;
  • Талбай түрээслэх үнийн санал;
  • Хоолны цэс;
  • Технологийн карт;
 

Түрээслүүлэх хөрөнгийг өмч эзэмшигч МГТИС дээр ирж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг ажлын цагаар 70232088 /307/, 91031060 утсаар болон www.gmit.edu.mn цахим хуудаснаас авна уу.