1. Түрээслэх эд хөрөнгийн танилцуулга: |
Монгол Улсдаа анхны хотхонтой их сургууль болох Налайх дүүргийн 2-р хороонд байрлах Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн нийтийн хоолны тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон цайны газрыг түрээслүүлнэ.
- Түрээслүүлэх талбайн хэмжээ: 86.5 м/кв
- Багш оюутны тоо: 400 гаруй
|
2. Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл: |
Сонгон шалгаруулалтын мэдээ хүлээн авах эцсийн хугацаа |
- 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 13:00 цагт
|
Материал хүлээн авах хаяг |
- Улаанбаатар, Налайх дүүрэг 2-р хороо МГТИС-ийн хотхон
|
Материал нээх хугацаа, хаяг байршил |
- 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 14:00 цагт МГТИС-ийн байр 309 тоот.
|
Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ |
- 1м/кв нь 6,000.00 /Зургаан мянган/ төгрөг.
|
Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай мэдээлэл |
- Цайны газар болон нийтийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй байх.
|
Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл |
- Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газрын 2020 оны 02 сарын 18 өдрийн 51 тоот тогтоолын дагуу сонгон шалгаруулалт хийгдэнэ.
|
Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал
Хуулийн этгээдийн хувьд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээ (e-mongolia системээс авах);
- Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл (өмнө нь хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын гэрээний хуулбар);
- 2022 оны санхүүгийн тайлан;
- Татварын тодорхойлолт (e-mongolia системээс авах);
- Шүүхийн тодорхойлолт (e-mongolia системээс авах);
- Нийгмийн даатгалын тодорхойлолт (e-mongolia системээс авах);
- Ажиллах хүчний мэдээлэл (Диплом, мэргэжлийн үнэмлэхийг нотариатаар баталгаажсан хуулбар);
- Талбай түрээслэх үнийн санал;
- Хоолны цэс;
- Технологийн карт;
Иргэний хувьд:
- Иргэний үнэмлэх (e-mongolia системээс авах);
- Оршин суугаа газрын тодорхойлолт (e-mongolia системээс авах);
- Харилцагч банкны тодорхойлолт (Зээлтэй бол зээлийн гэрээний хуулбар);
- Ажиллах хүчний мэдээлэл;
- Талбай түрээслэх үнийн санал;
- Хоолны цэс;
- Технологийн карт;
|
Түрээслүүлэх хөрөнгийг өмч эзэмшигч МГТИС-д ирж үзэх боломжтой бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг ажлын цагаар 70232088 /307/, 91031060 утсаар болон
www.gmit.edu.mn цахим хуудаснаас авна уу.