Магадлан итгэмжлэл

Сургалт, судалгааны чиглэлээр мэргэшсэн байхын тулд Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуульд (МГТИС) магадлан итгэмжлэл нь чухал юм. МГТИС нь үйл ажиллагаандаа хяналт тавьж, үндэсний болон олон улсын магадлан итгэмжлэлийн тусламжтайгаар байгууллагынхаа хараат бус үнэлгээг тогтмол сайжруулахыг эрэлхийлдэг. Чанарын баталгаажуулалтын хүрээнд сургалтын хөтөлбөр (Сургалт хариуцсан дэд захирал), судалгааны ажлын  (Судалгаа хариуцсан дэд захирал) чанарыг тогтмол хянах, дүгнэх, сайжруулахад анхаарахаас гадна захиргааны үйл ажиллагаанд (Чанарын баталгаажуулалтын алба) мөн хяналт, үнэлэлт дүгнэлт хийж ажилладаг.

 
2019 онд бид Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс (БМИҮЗ) Байгууллагын магадлан итгэмжлэлийг (үндэсний), Хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг (олон улсын) Герман улсын Европын дээд боловсролын магадлан итгэмжлэл, чанарын баталгаажуулалтын хүрээлэнгээс (ACQUIN) хүлээн авсан. 

Магадлан итгэмжлэл нь олон үе шаттай үйл явц бөгөөд магадлан итгэмжлэлийн байгууллагаас томилсон шинжээчдийн баг (жишээ нь БМИҮЗ, ACQUIN) нь институт ба сургалтын хөтөлбөрийн чанарыг үнэлдэг. МГТИС-ийн үнэлгээнд сургалтын хөтөлбөрийн үндэсний болон олон улсын хэмжээний үнэлгээ, төгсөгчдийн ажил мэргэжлийн төлөв байдал (ажил эрхлэлт), мөн дээд боловсролын бодит чиг баримжаа (эрэлт хэрэгцээ ба салбарын хүлээлт) зэрэг асуудалд анхаарлаа хандуулсан шинжээчдийн баг сургууль дээр ажилласан. Магадлан итгэмжлэлийг таван жилийн хугацаатай олгодог. Иймд 2024 онд магадлан итгэмжлэлийн хугацаа дуусахад МГТИС нь дахин магадлан итгэмжлэх өргөдөл гаргаж, үнэлгээний шалгуурыг хангахаар зорин ажиллаж байна. Ингэснээр магадлан итгэмжлэл нь долоо хүртэлх жилээр сунгагдах боломжтой. 
МГТИС-ийн сургалтын хөтөлбөрүүд нь Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс (БМИҮЗ) Байгууллагын магадлан итгэмжлэлээр улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр юм. Тус их сургууль нь Монгол Улсын хэмжээнд сургалтын хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлсэн нь олон улсын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн урьдчилсан нөхцөлийг бүрдүүлсэн юм.
 
МГТИС-ийн сургалтын хөтөлбөрүүдийг Европын их сургуулийн сургалтын стандартын дагуу боловсруулж, Европын Дээд Боловсролын Чанарын Баталгааны Стандарт, Удирдамжийг (ESG) даган мөрдөж байна. Үүний дагуу 2019 онд Европын дээд боловсролын магадлан итгэмжлэл, чанарын баталгаажуулалтын ACQUIN (Герман) байгууллагын төлөөллүүд тус их сургуульд ажиллан Олон улсын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг олгосон. (Https://www.acquin.org/de/akkreditierte-studiengaenge/international/)  ACQUIN нь тусгай зөвшөөрлийн дагуу Германы магадлан итгэмжлэлийн зөвлөл болон Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлүүдэд бүртгэгдсэн байх бөгөөд амжилттай хамрагдсан хөтөлбөрийг магадлан итгэмжлэх эрхтэй байгууллага юм. Тус байгууллага Европ, Африк, Америк, Ази зэрэг хэд хэдэн гол бүс нутагт олон улсын хэм хэмжээг баримтлан үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Чанарын Баталгаажуулалтын Европын Холбоо (ENQA), Европын Их Сургуулиудын Холбоо (EUA), Дээд Боловсролын Чанарын Баталгаажуулалтын Олон Улсын Холбоо (INQAAHE)-ны гишүүн байгууллага юм. 
 


2019 оны 7-р сарын 8-ны өдөр БМИҮЗ-ийн Хөтөлбөр болон Байгууллагын магадлан итгэмжлэл хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Тунгалаг нь Захирал Проф. Б.Батцэнгэл, Дэд захирал Б.Энхбаяр, МГТИС-ийн Чанарын Баталгаажуулалтын албаны баг хамт олонд албан ёсны магадлан итгэмжлэлийн гэрчилгээг гардууллаа.