Хотхоны амьдрал

Та Монголын хамгийн анхны хотхон бүхий их сургуульд өөрийн биеэр ирж танилцвал оюутнууд яагаад МГТИС-ийг сонгон суралцах болсон шалтгааныг мэдэх болно. Их сургуулийн хотхон нь сургалт, судалгааны хичээлийн байр болон хичээлээс гадуурх үйл ажиллагаа явагддаг оюутны дотуур байр зэргээс бүрдэнэ.


МГТИС-ийн хотхонд зөвхөн сургалт, судалгааны орчин үеийн төв төдийгүй оюутны өдөр тутмын амьдрал өрнөдөг дотуур байр багтдаг. Улаанбаатар хотоос 35 километрийн зайтай Налайх дүүрэгт байрладаг нь амралтын өдрүүдээ хотод өнгөрүүлэх хүсэлтэй оюутнуудад таатай боломжийг олгодог. Ашиглалтад ороод удаагүй байгаа шинэ авто замаар хотын төв рүү 30 минутын дотор л хүрнэ. 

Тус хотхон нь оюутан, хамт олны найрсаг харилцаа, ажил болон амьдрал өрнөж байдаг газар юм. Манай хамт олон найрсаг, авьяаслаг, эрч хүчтэй оюутан залуус, мөн олон улсын болон үндэсний эрдэмтэн багш нараас бүрддэг. Жил бүрийн бакалаврын төгсөлтийн төслийн ажлын үеэр бид ХБНГУ-ын Дармштатын Техникийн их сургууль болон АНУ-ын Өмнөд Дакотагийн Уул уурхай, технологийн сургуулийн магистрын оюутнуудыг хүлээн авдаг.



МГТИС нь бүхий л үйл ажиллагаандаа ёс зүйн зарчмыг (үнэт зүйл) чанд мөрдөн ажиллаж, олон талт байдлыг дэмждэг. Ингэхдээ жендерийн тэгш байдлыг хангах ба оюутан, ажилтнуудыг яс үндэс, гарал үүсэл, соёл, шашин шүтлэг, бэлгийн чиг хандлагаар ялгаварлахгүй. Ажилтан ба оюутнууд нь аливаа үйл ажиллагаанд чанарыг эрхэмлэх соёлтой байх ба суралцах, багшлах, судлах үйл явцдаа чанарыг дээдэлдэг.

Их сургууль нь оюутан, ажилтнуудынхаа бизнес сэтгэлгээ, үйл ажиллагааг урамшуулан дэмждэг. Хүлээцтэй байдал болон харилцан ойлголцлыг дээшлүүлэх аливаа үйл ажиллагааг хөхиүлэн дэмжих ба олон улсын, ялангуяа Монгол-Германы соёл, боловсрол, шинжлэх ухааны солилцоог гүнзгийрүүлдэг. Тус хотхоны амьдрал зөвхөн анги, танхим, лабораториудаар хязгаарлагдахгүй кофе шоп, цайны газар, номын сан, фитнесс өрөө, оюутны 12 клуб, ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх үйлчилгээ, тоглолт (‘Sound Corner’ оюутны амьд хөгжмийн хамтлаг), зочин багшийн илтгэл, “TED talk” гэх мэт маш олон үйл ажиллагаагаар өрнөдөг. 
Та ч мөн МГТИС-ийн оюутнуудын нэгэн адил өөрийн амьдралын гарааг эндээс эхлүүлж, туршлага хуримтлуулж болох бөгөөд шаардлагатай мэдээллийг Оюутны клубууд холбоосоос үзэж танилцаарай. Та МГТИС-ийг сонгон суралцаж, хотхонд амьдарснаар өөрийн сонирхсон бүхий л үйл ажиллагаа болон клубуудэд хамрагдах боломжтой. Мөн тус хотхонд бүхэлд нь WiFi орчин бүрдүүлж, компьютерийн лабораториудаар оюутнуудыг интернэт орчинд орох хязгааргүй боломжийг олгодог. Түүнчлэн, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон анги танхимд олон улсын багш нараар хичээл заалгах боломжтой. 

Номын сан нь номын каталоги, цахим номын үйлчилгээ ба бусад онлайн номын сангийн үйлчилгээтэй компьютеруудаар тоноглогдсон. Оюутнууд ном, сэтгүүлийг захиалан үйлчлүүлэх боломжтой. Үйлдвэр, компаниудаас зочин илтгэгчдийг урьж туршлага солилцох, хэлэлцүүлэг өрнүүлэх үйл ажиллагаа зохион байгуулдаг. Сургалт, оюутны асуудал хариуцсан албаны зүгээс оюутнуудад зориулсан ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээгээр дамжуулан (Ажил мэргэжлийн үйлчилгээ) амжилттай ажлын гараанд нь бэлтгэдэг.  

МГТИС-ийн хотхонд эмч, сэтгэл зүйч ажилладаг. Мөн оюутны дотуур байрны багш нар оюутанд тулгарч буй өдөр тутмын хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэн ажилладаг. Манай хотхоны эмч Ц.Хонгорзул нь тус сургуулийн үндсэн ажилтан бөгөөд оюутнууд ажлын цагаар хүссэн үедээ зөвлөгөө, үйлчилгээ авах боломжтой. Тэрээр хичээлийн семестер бүрт оюутнуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулан, бүртгэл хөтөлдөг. Түүнчлэн, эрүүл аж төрөх, тамхи болон хар тамхины хор хөнөөл, түүнээс урьдчилан сэргийлэх талаар сургалт явуулдаг. Тус хотхоны хичээлийн байр нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан тэгш хүртээмжтэй зам, цахилгаан шат, ариун цэврийн өрөө зэрэг орчинг бүрдүүлсэн. 
 

МГТИС-ийн 2025 оны оюутан элсүүлэлтийн урьдчилсан тооцооллоор цаашид тус хотхонд олон тооны барилга, байгууламж, том талбай шаардлагатай байгаа юм. Иймд тус сургууль нь нэмэлт лабораториуд, анги танхим болон томоохон номын санг багтаасан олон зорилтот нэмэлт барилгыг барихаар төлөвлөсөн. Энэхүү олон зорилтот барилгын нэмэлт лабораториудыг салбар дамнасан хэрэглээний судалгаа болон сургалтад ашиглах боломжтой. Уг барилгыг 2022 оны намрын семестерт ашиглалтад оруулахаар зорин ажиллаж байна.

Түүнчлэн, 2020 оны намрын семестерт оюутнууд болон багш, ажилтнуудад зориулсан хоёр дахь дотуур байрыг ашиглалтад хүлээн авна.