Судалгааны төсөл

МГТИС нь Монгол Улсын инженерийн болон хамаарал бүхий шинжлэх ухааны салбарт хэрэглээний ба олон талт эрдэм шинжилгээ судалгааны ажлаараа танигдсан судалгааны тэргүүлэх их сургууль болохоор ажиллаж байна. Төрийн өмчит отгон их сургуулийн хувьд МГТИС нь эрдэм шинжилгээ, судалгаа болон дээд боловсролыг хослуулах замаар Монгол Улс дахь жишиг их сургуулийн загвар болохыг зорьж байна. Оюутнууд судалгааны төслийн ажилд тун идэвхтэй хамрагддаг бөгөөд өөрсдөө судалгааны төслүүд санаачлан, өрсөлдөж санхүүжилт авах боломж байдаг. 
 

Судалгааны ажлын сэдвүүд:
 
МГТИС нь Монгол Улс болон зэргэлдээ бүс нутгийн нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн судалгааны ажлын сэдвүүдэд анхаарлаа хандуулж ажилладаг. Доорх жагсаалтаас МГТИС-д гүйцэтгэж буй судалгааны ажлын сэдвүүдийн товч жагсаалтыг харж болно. Үүнд:
 
  • Түүхий эд, материалын тогтвортой олборлолт болон боловсруулалт
  • Түүхий эдийн материалын салбар дахь шинэлэг технологиуд
  • Хүрээлэн буй орчны хууль эрх зүйн бичиг баримтууд, тэдгээрийн өөрчлөлт, сайжруулалт
  • Сав ертөнцийн нөөц баялгийн хамгаалалт (ус, агаар, хөрс)
  • Хот, суурин газрын тогтвортой хөгжил
  • Түүхий эдийн материалын салбар дахь эдийн засаг
  • Түүхий эдийн материал болон хүрээлэн буй орчны хамгааллын салбарт хамаарал бүхий физик болон химийн процессууд
  • Математик загварчлал болон Мэдээлэл технологийн хэрэглүүр 

Эрдэм шинжилгээ, судалгааны хүрээн дэх хамтын ажиллагаа:
 
МГТИС нь Монгол Улс болон олон улсын хүрээнд аж үйлдвэрлэлийн салбар, иргэний нийгмийн болон судалгааны салбарын байгууллагуудтай хамтарч ажилладаг. Өнгөрсөн хугацаанд МГТИС нь Монголын их сургуулиуд, Шинжлэх Ухааны Академи, Уул уурхайн салбар, төрийн болон төрийн бус байгууллагууд мөн МГТИС-тай хамтран ажилладаг ХБНГУ-ын Ааханы их сургууль, Фрейбэргийн их сургууль болон Коттбусын их сургууль гэх мэт байгууллагуудтай хамтарсан судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн. Ирээдүйд МГТИС нь дэлхийн шилдэг их сургуулиуд болон судалгааны байгууллагуудыг хамруулсан олон улсын судалгааны сүлжээ үүсгэн байгуулахаар зорьж байна.
 
МГТИС нь аливаа судалгааны хамтын ажиллагааны саналыг Монгол улсын болон олон улсын хамтрагч байгууллагуудаас хүлээн авахдаа таатай байдаг.
 

 
Судалгааны ажлын орчин, дэд бүтэц: 
 
МГТИС-д хими, физик, материал судлал, түүхий эд материал, хүрээлэн буй орчны хяналт болон компьютер тооцоолол зэрэг сургалт, судалгааны зорилгоор ашиглагдаж буй цогц лабораториудыг ажиллуулж байна. Түүнчлэн хамтын ажиллагааны гэрээний дагуу Монгол болон Герман улсын хамтрагч их сургуулиудын лаборатори, тоног төхөөрөмжийг судалгаанд ашиглах боломж бүрдсэн. Ирээдүйд орчин үеийн лабораториуд МГТИС-ийн шинэ хичээлийн байранд байгуулагдах болно.
 
Стратегийн судалгаа хөгжүүлэх сан:
 
Стратегийн судалгаа хөгжүүлэх сан нь Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээр дамжуулан Германы эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яамны (BMZ) дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Энэхүү сан нь МГТИС-ийн эрдэмтэн, судлаач, оюутнуудад өөрсдийн судалгааны төсөлдөө санхүүжилт босгох, ялангуяа орон нутгийн байгууллагуудтай хамтран санхүүжилт бий болгох онцгой боломжийг олгосоор байгаа билээ (2022 он хүртэл).
 
2017-2019 он хүртэлх туршилтын шатандаа Стратегийн судалгаа хөгжүүлэх сан нь эрдэмтэн, судлаач, оюутнуудаас ирүүлсэн олон тооны судалгааны төслөөс тавыг сонгон шалгаруулж, санхүүжүүлээд байна. Эдгээр төсөл нь зэсийн хүдрийн уурхайн процессын оновчлол, алтны уусган баяжуулалтын техникүүд, хуучин уурхайн техникийн нөхөн сэргээлтийг олон төрлийн үнс ашиглан хийх, цахилгаан хөдөлгүүрийн ухаалаг мэдрэгчүүд болон хаягдал усны дахин боловсруулалт гэх мэт олон талын салбарыг хамарсан. Дараагийн санхүүжилт авах төслүүд 2021-2022 оны хичээлийн жилээс эхэлнэ.