МГТИС-ийг сонгох шалтгаан

Амьдрал үнэ цэнэтэй. Тиймээс хамгийн тохиромжтой мэргэжил, сургуулиа сонгох нь чухал. Та инженерчлэл, бизнес, хууль, анагаах ухаан, улс төр, хими, урлагийн мэргэжлийг сонгон суралцах гэж байна уу? Энэ нь таны сонирхол, таны урам зориг, таны зорилго эдийн засгийн эрэлт хэрэгцээнээс хамаарна. Боловсролын яамны 2017 оны судалгаагаар Монгол улсад хамгийн эрэлт хэрэгцээтэй мэргэжлээр Инженер, уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, иргэний барилга байгууламжийн инженер, програмист, хүний их эмч, багш сурган хүмүүжүүлэгч зэрэг багтсан байна.

Хэрэв та инженер болохыг сонгосон бол Герман улс дэлхийд дараах төрлүүдээр тэргүүлдэг. Үүнд: өндөр чанартай-техник машин, машин болон техникийн багаж хэрэгслийн үзэсгэлэнд Герман улс шинэлэг технологийн салбарт шилдэг туршлага өргөн мэдлэгтэй.

Монгол Германы хамтарсан, ашигт малтмал технологийн их сургууль (МГТИС)  нь 2013 онд Налайх дүүрэгт байгуулагдсан бөгөөд Монгол оюутнуудад олон улсын стандартад нийцсэн сургалтын хөтөлбөрийг 20 хамгийн эрэлт хэрэгцээтэй мэргэжлээс 6 мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэг улсын их сургууль юм. Бид Германы инженерийн мэдлэг, Монгол хүний өвөрмөц сэтгэлгээг хослуулдагаараа бүх их сургууль, коллежээс ялгардаг.

Монгол Германы хамтарсан, ашигт малтмал технологийн их сургууль (МГТИС)  нь Монгол Улсдаа болон Азийн бүс нутагт технологийн тэргүүлэх их сургууль болох, улмаар сургалт, судалгаа, инновацийн өндөр стандартаараа хүлээн зөвшөөрөгдөх зорилготой ажиллаж байна.

МГТИС нь олон улсын туршлага болон чанартай стандартыг Монголын эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжиж, өндөр чанартай, нийгмийн хариуцлагатай, олон улсад танигдсан боловсрол олгож бүтээлч инженерүүдийг бэлтгэх зорилготой.

МГТИС-ийн хөгжил болон Германы их дээд сургуулиудын хамтын ажиллагааг Монгол улсын Боловсролын яам болон ХБНГУ-ын засгийн зазар хамтран дэмжиж ажилладаг. МГТИС-ийн Германы хөрөнгө оруулалтыг Германы Техникийн хамтын ажиллагаа (GIZ) болон Германы Эрдмийн солилцооны алба (DAAD)-аас хариуцан, хэрэгжүүлэгч байгууллагаар ажиллаж байна.

МГТИС-ийн оюутан болсноор танд маш олон давуу талтай- МГТИС-ийг ЯАГААД сонгох ёстой вэ талаарх 15 гайхалтай шалтгаанийг эндээс харна уу.

1.    ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР: МГТИС нь идэвхи, санаачлагатай, амжилттай суралцаж буй оюутнууддаа тэтгэлэг олгодог. Мөн ДААД Германы эрдмийн солилцооны тэтгэлэгт хамрагдаж сургалтын төлбөрөө төлөх бүрэн боломжтой. Одоогоор МГТИС-ийн оюутнуудын 40%-ээс дээш нь тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаад байна.

2.    ГАДААДАД СУРАЛЦАХ: МГТИС –ийн оюутнууд нь ХБНГУ (Фрейберг) болон Хятад улсад (Шанхай) зун суралцах боломжтой.

3.    АЖИЛ ЭРХЛЭЛТ: МГТИС-ийн оюутнууд дэлхийн эдийн засгийн хүлээлтэнд нийцсэн дээд зэрэглэлийн боловсролын стандартыг хангаж, дотоодын болон олон улсын компаниудтай нягт хамтарч ажиллах боломжтой.

4.    АНГЛИ ХЭЛ: МГТИС нь оюутнуудыг олон улсын аж үйлдвэрийн эрэлт хэрэгцээнд нийцүүлж бэлтгэдэг. Англи хэл бол Бизнесийн болон шинжлэх ухааны хэл юм. Тийм учраас хичээл Англи хэлээр явагддаг- Хэрэв оюутнууд Германы түнш их сургуулиудад семестрийн хичээлд хамрагдахыг хүсвэл Герман хэлийг хоёр дах хэл болгож заадаг.

5.    БАКАЛВР, МАГИСТРИЙН ЗЭРЭГ: МГТИС нь Монголын төрийн их сургууль бөгөөд олон улсын бакалавр, магистрийн зэрэг олгодог. Бакалаврын зэрэгт 240 кредит оноо цуглуулдаг, магистрийн зэрэг нь нэмэл 120 кредит оноо цуглуулдаг. Сургалтын хөтөлбөрийн хэсэг нь тэргүүлэг корпорацуудад туршлагад тулгуурласан дадлага эзэмшүүлдэг.

6.    ГЕРМАН, МОНГОЛ, ОЛОН УЛСЫН МЭРГЭЖИЛТЭН: МГТИС-ийн профессор, багш нар ХБНГУ, АНУ, Канад зэрэг улсаас ирсэн. МГТИС-ийн ихэнх Монгол Профессорууд нь ХБНГУ, АНУ, Канад, Хятад, Энэтхэгт докторийн зэргээ хамгаалж ирсэн.

7.    МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ БОЛОН ЧАНАРЫН СТАНДАРТ: МГТИС нь ISO 9001:2015 дээд боловсролын түвшний  олон улсын магадлан итгэмжлэл, чанарын менежментийн тогтолцоог урьдчилсан байдлаар хүлээн авсан.

8.    ДАДЛАГАЖИХ: МГТИС нь оюутнууддаа Германы түнш их сургуулиудтай хамтарч боловсруулсан сайн- бэлтгэсэн дадлагын ажлыг санал болгодог. Оюутнууд  компаниудаас хүсэлт тавьсан ур чадварыг олж авахын тулд үндсэн болон мэргэжлийн хоёр төрлийн дадлагын ажил хийх шаардлагатай байдаг.

9.    ЖИЖИГ БҮЛГҮҮДЭЭР АЖИЛЛАХ: МГТИС нь сургалтын хөтөлбөртөө үр нөлөөтэй жижиг бүлгүүдээр ажиллах сургалтын төлөвлөгөө боловсруулж бэлтгэдэг. Одоогийн байдлаар 1 багшид ногдох оюутны тоо нь 5-аас ихгүй байна.  

10.  ХОТХОНТОЙ ИХ СУРГУУЛЬ: МГТИС нь орчин үеийн дотуур байр, үнэ төлбөргүй Wi-Fi, Оюутны зөвлөл, эрүүл мэндийн үйлчилгээ (Хотхонд эмч байдаг) болон Хотхонд цайны газар шинэхэн, эрүүл хоол ундаар үйлчилдэг. Хотхон нь Улаанбаатар хотын төвөөс машинаар 1 цаг явах зайтай.

11.  СААД –ТОТГОРГҮЙ: МГТИС нь саад тотгоргүй хөгжлийн бэрхшээлтэй/саажилттай оюутнууд, эцэг эхчүүд, зочдод хүртээмжтэй.

12. ЛАБОРАТОРИУД: МГТИС-ын Лабораториуд, Компьютерийн лаборатори болон ангиуд нь Германы стандартыг хангасан. 4 бүрэн тоног төхөөрөмжтэй лабораториудтай. Үүнд: Хүрээлэн буй орчны Инженерийн Лаборатори, Түүхий эд, Боловсруулалтын лаборатори, Физикийн Лаборатори болон Химийн Лабораторитай.

13. СУДАЛГАА: МГТИС-ийн хэрэглээний судалгаа нь хүрээлэн буй орчны төлөв байдалд голчлон анхаарч ажилладаг. Үүнд: цэвэр агаар, цэвэр ус болон цэвэр хөрс зэрэг нь юм. МГТИС нь Ногоон Хотхоны  арга замд нэгдэж ажилладаг. (CSR стратеги).

14.НОМЫН САН: МГТИС нь орчин үеийн номын сангаар хангагдсан Англи , Герман, Монгол хэлээр ажиллах сургалтын ном зохиолоор хангагдсан. Мөн түүнчлэн хамгийн сүүлийн үеийн олон улсын шинжлэх ухааны сэтгүүл, цахим ном зэргийг унших боломжтой. Номын сан нь Компьютерийн үйлчилгээ болон хувилагч машинаар иж бүрэн тоноглогдсон.

15. ЧИЙРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА: МГТИС нь үнэ төлбөргүй ашиглах боломжтой бүрэн тоноглогдсон биеийн тамир, фитнесийн төвтэй. Мөн түүнчлэн 8 оюутны клуб байдаг. Үүнд: Кино үзэх клуб, Амь хөгжмийн клуб, АвтоКАД клуб, Робо клуб, Герман хэлээр ярих клуб, Шатрын клуб, Бизнес клуб болон Иогийн клуб байдаг. Мөн МГТИС-ийн оюутнууд өөрсдөө кофе шот ажиллуулдаг.