МГТИС-ийн тухай

Шинжлэх ухааны сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулах төрийн өмчийн сургуулийн хувьд Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС) нь Монголын дээд боловсролын шинэчлэлийн түүчээ бөгөөд Азийн бүс нутагт инженер технологийн мэргэжилтний шинэ үеийг бэлтгэх төв байна.

Бидний гол зорилго эдийн засгийн тогтвортой хөгжлийн төлөө олон улсын сайн туршлага, тэргүүлэх стандартыг Монголд хэрэгжүүлэхэд чиглэх юм.

Сургуулийн нэг онцлог нь үйлдвэрийн бодит практиктай нягт уялдсан сургалтанд оршиж байна.

МГТИС нь оюутны мэргэжлийн болон хувь хүний хөгжилд онцгой анхаарч тэдэнд шаардлагатай мэдлэгийг эзэмшүүлж, байнга өөрчлөгдөн шинэчлэгдэж буй орчинд судалж шинжлэх эрмэлзэлтэй, сэтгэн санаачлах, манлайлах чадвартай болгон хөгжүүлнэ.

МГТИС нь эрдэс баялаг олборлох болон боловсруулах аж үйлдвэрийн улсын болон хувийн салбарын хэрэгцээг хангах замаар мэргэжилтэй ажиллах хүчнийг бэлтгэж, Монгол Улс дотоодын үйлдвэрлэлийн нэмүү өртгийн түвшинг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах юм.

Байгаль орчин, нийгэм, эдийн засгийг тогтвортой хөгжүүлэх нь МГТИС-ийн тэргүүлэх зарчим бөгөөд монгол, германы ойр дотно харилцаа, мэдлэг, туршлагаа хуваалцах хамтын ажиллагааны илэрхийлэл болно.

Монгол-Германы ашигт малтмал, технологийн их сургуулийг байгуулах талаар Герман Улсын Канцлер Ангела Меркел болон Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж нар 2011 оны аравдугаар сард тохиролцсон. Монгол Улсын БСШУЯ болон ХБНГУ-ын Засгийн газраас МГТИС-ийг байгуулах, хөгжүүлэх, Германы их сургуулиудтай хамтран амжиллахыг дэмждэг. Герман Улсын хувь нэмрийг Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ) болон Германы Эрдмийн Солилцооны Алба (DAAD)-наас хариуцан, хэрэгжүүлэгч байгууллагаар ажиллаж байна.


МГТИС-ийг сонгон суралцах 10 шалтгаан:

  • Төрийн өмчит улсын их сургууль.
  • Бүх хичээл нь Англи хэл дээр явагддаг. Мөн Герман хэлийг хоёр дахь хэл болгон үздэг.
  • Сургалтын төлбөрөөс 100 хувь чөлөөлөхөөс гадна сар бүр 200 еврогийн тэтгэмж олгох Германы эрдмийн солилцооны албаны тэтгэлэгт хамрагдах боломжтой.
  • Германы инженерийн боловсролын хөтөлбөрт суурилсан сургалтын хөтөлбөртэй.
  • Налайх дүүрэгт байрлах монголын анхны цогц оюутны хотхонтой их сургууль.
  • Монгол, Герман, Канад, Америк багш, профессоруудтай.
  • Орчин үеийн багаж хэрэгслээр бүрэн тоноглогдсон, аюулгүй ажиллагааг хангасан хими, физик, боловсруулалт, материал судлал болон компьютерын лабораторитой.       
  • Амжилттай суралцсан оюутнууд Герман, Хятад улсуудад зуны дадлага хийх боломжтой.
  • Оюутнууд сургууль дээрээ цагийн ажил хийх боломжтой.
  • Олон улсад хүлээн зөвшөөрөгдөх дипломтой.