Түгээмэл асуултууд

Энэ хэсэгт та МГТИС-тэй холбоотой түгээмэл асуулт, хариултыг унших боломжтой. Хэрэв таны хайж буй асуулт, хариулт байхгүй бол бидэн рүү илгээнэ үү.

General FAQs

МГТИС нь Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа төрийн өмчийн сургууль бөгөөд сургуулийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулахад Германы их дээд сургууль, бусад байгуулагууд хамтран ажиллаж байна.

Дэлгэрэнгүйг харгалзах хуудаснаас авна уу.

Сургуульд бүртгүүлэхдээ сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөх өргөдлөө хамт өгнө. Тодорхой үзүүлэлтүүдийг харгалзан нэг жилийн хугацаатай сургалтын төлбөрөөс чөлөөлнө.Сурлагын амжилт, бусад нөхцөлийг харгалзан хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах оюутнуудыг жил бүр шинэчлэн тодорхойлно.

МГТИС нь 140 хүртэлх оюунтны багтаамжтай дотуур байртай.



Admission

Дэлгэрэнгүйг харгалзах хуудаснаас авна уу

Тийм ээ. Дэлгэрэнгүйг харгалзах хуудаснаас авна уу.

Элсэлтийн оноо болон сурлагын амжилтаараа тухайн жилийн оюутнуудын эхний 10 хувьд багтсан оюутанд онцгой, дараагийн 10 хувьд багтсан оюутанд тодорхой хөнгөлөлт үзүүлнэ. Мөн нийгмийн байдлаасаа хамааран сургалтын төлбөрөөс чөлөөгдөх, сургалтын төлбөрийн зээл авах эрхтэй оюутнууд холбогдох журмын дагуу эдгээр хөнгөлөлтийг эдэлнэ.

Англи хэлний мэдлэг шаардлагатай, элсэлтийн нэмэлт шалгалтын англи хэлний оноо чухал. Дээрээс харна уу.

Инженерийн бэлтгэл хөтөлбөрийг дүүргээгүй ч техникийн мэргэжлээр 2-оос доошгүй семестр өндөр амжилттай суралцаж, бакалаврын хөтөлбөрт элсэх хоёр шалгалтыг (Инженерийн бэлтгэл хөтөлбөрийн төгсөлтийн шалгалт болон суралцах чадварын TestAS тест) амжилттай өгсөн тохиолдолд элсэх боломжтой.