Мэндчилгээ

Монгол Германы хамтарсан, ашигт малтмал технологийн их сургуульд тавтай морил. Миний бие МГТИС-ийн Ректорын хувьд, та бүхнийг хамгийн хурдацтай хөгжиж буй, эрдэм мэдлэг, оюуны баялгийг түгээх өргөөнд урьж байгаадаа баяртай байна.

Саяхан хоёр улсын засгийн газар хамтран МГТИС-ийг байгуулж, Герман инженерийн ухаан, техникийн ноү-хауг Монголд нэвтрүүлж байна. МГТИС нь улсын их сургууль бөгөөд өндөр чанартай боловсрол олгож, судалгаа, нийгмийн үйлчилгээг оюутнууд, түнш нартаа олгодог.

Та бүхэн манай цахим хуудсаар зочилбол сургалтын хөтөлбөрүүд, дадлага ажил, оюутнууд, тэдэнд хандсан маш олон боломжийг олж мэдэх болно. Мөн та бүхэнд дуулгахад МГТИС-ийн факультетийн албадууд, оюутнууд нь амьдралд тулгарч буй асуудлуудыг шийдэх, салбар хоорондын хэрэглээний аргад тулгуурласан судалгааны ажлыг хийдэг болохыг олж мэднэ.

МГТИС-ийн амьдрал өрнөсөн хотхонтой их сургууль бөгөөд оюутнууд суралцаж, дүн шинжилгээ хийж, бүтээн байгуулж, асар  хурдацтай өөрчлөгдөж буй дэлхий ертөнцтэй танилцаж, нээж илэрүүлсээр байна. МГТИС дээрээс бид ирээдүйд аж үйлдвэрүүд эрдэс баялагаа баяжуулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ложистикт гаргаж буйгаар төсөөлж, орчин үеийн технологиудыг ашиглаж тухайлбал автомат тогтолцоо болон өгөгдөл ухаж буйгаар харж байна. Ийм учраас бид төгсөгчидөө зөвхөн өндөр чанартай инженер болгохын тулд бэлтгээд зогсохгүй мөн маргаашийн амжилттай удирдагчдыг бэлтгэн гаргахад анхаарч байна.

Бид хоёр орны соёл, зан үйл болон өвөрмөц онцлогийг агуулсан олон улсын их сургууль билээ. Учир нь өнөөгийн ертөнцөд тусдаа салангид асуудлууд гэж байхгүй болжээ. Уур амьсгалын өөрчлөлт, бохирдолт, ядуурал гээд цөөхөн хэдийг дурдъя. Манай факультетийн гишүүд, оюутнууд болон олон улсаас ирсэн хамт олон хамтдаа орон нутагт болон дэлхийн тулгамдсан асуудлын хөгжлийн ялгаатай талбарыг тэнцвэржүүлж, тогтвортой хөгжлийг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлдэг.

Эцэст нь хэлэхэд МГТИС-ийг гайхамшигтай болгож буй хүмүүсийг нь онцолж талархмаар байна. Учир нь бид өөрсдийгөө “МГТИС-ийн гэр бүл” гэж нэрлэдэг. Тиймээс та манай сургуульд оюутан болох гэж байгаа бол эсвэл оюутан болоод суралцаж байгаа, ажил хайж байгаа, профессор, эцэг эх, инженер, зочин, бизнес эрхлэгч байсан хамаагүй бид та бүхнийг “МГТИС-ийн гэр бүлд” ирээдүйг бүтээхээр нэгдэхийг урьж байна.

Гүнээ хүндэтгэсэн,

Дорждэрэм Нямжав, Доктор.                          Батцэнгэл Баатар, Доктор.
МГТИС Ректор                                                      МГТИС Дэд захирал