Налайх дүүрэг

МГТИС нь Налайх дүүргийн томоохон байгууллагуудын нэг юм.

2015 оны есдүгээр сарын 29-ний өдөр МГТИС, Налайх дүүрэгтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулнаас хойш тодорхой хүрээнд хамтарсан үйл ажиллагуундыг явуулж эхэлсэн билээ.

Санамж бичгийн хүрээнд Налайх дүүргийн хөгжил, иргэдийн оюуны хөрөнгө оруулалтад зохих хувь нэмрээ оруулах,  тус бүрийн үйл ажиллагааг харилцан дэмжих, хоорондын түншлэлийг бэхжүүлэх замаар хоёр байгууллагын хооронд стратегийн ач холбогдол бүхий харилцаа тогтоох юм. Энэхүү хамтын ажиллагаа нь 2019 он хүртэл үргэлжлэх бөгөөд цаашид бидний үйл ажиллагаа илүү өргөн хүрээнд явагдах болно. 

Өнгөрсөн хугацаанд бид орон нутгийн засаг захиргааны нэгжүүд, төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүдтэй зохих түвшинд хамтран ажиллаж, хамтарсан сургалт судалгаа, нийгмийн оюун санаанд чиглэсэн мөн хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаанууд зохион байгуулсан.