Нээлттэй ажлын байр

Сонгон шалгаруулалт

МГТИС нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгож, ажилтан сонгон шалгаруулалтаа шударга, ил тодоор явуулдаг.

Сонгон шалгаруулах явц нь тухайн ажлын байрны шаардлагыг тодорхойлсноор эхэлдэг

Нээлттэй ажлын байруудыг манай цахим хуудасны Нээлттэй ажлын байр хэсгээр зарладаг.

Өргөдөл хүлээн авах хугацаа дуусмагц дараахь байдлаар шалгаруулалт хийнэ. Үүнд:

  1. Нээлттэй ажлын байрны зарын дагуу ирүүлсэн нийт материалуудыг зард дурдсан шалгуурын дагуу анкетын  анхан шатны шалгаруулалт хийнэ.
  2. Анкетын шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчийг ярилцлагад урина
  3. Өмнөх ажил олгогчдын тодорхойлолтыг шалган нягтлах зэрэг багтдаг.

Сонгон шалгаруулах комисс гурав ба түүнээс дээш гишүүдээс бүрдэх учир эцсийн шийдвэрийг нэг хүн гаргадаггүй.