Сургалтын Хөтөлбөр

Инженерийн бэлтгэл хөтөлбөр

Инженерийн бэлтгэл анги нь оюутнуудыг МГТИС-ийн бакалаврын зэрэг олгох хөтөлбөрүүдэд дэвшин суралцахад бэлтгэнэ. Бэлтгэл ангийн хичээлийн хөтөлбөрийн агуулга нь Германы дунд сургуулийн сүүлийн хоёр жилийн хичээлийн агуулгатай ижил юм. Мөн бакалаврын хөтөлбөрт сурахад чухал ач холбогдолтой суурь болон нийтлэг чадамжийг хөгжүүлнэ. Хичээлүүд монгол, англи хэлээр явагдана.

Зэрэг:

Байхгүй

Хугацаа:

2 семестр

Эхлэх семестр:

Намар болон хаврын семестр

Инженерийн бэлтгэл ангид оюутнууд идэвхтэй суралцах чадвар дадал сууж, үндсэн математикийн болон шинжлэх ухааны хоорондын уялдаа холбоог ойлгон, холбогдох контекст дотор нь тодорхойлолт гаргаж тайлбарлах чадвартай болох юм. Оюутнууд энэхүү мэдлэг чадвараа тодорхой асуудалд хэрэглэн, бие дааж ажиллахын хажуугаар бусадтай ойлголцож хамтран ажиллаж сурах болно. Үүний сацуу техникийн үндсэн нэр томъёо болон техникийн өвөрмөц ойлголт, хэллэгийг эзэмшинэ. Тэд бие дааж мэдээлэл цуглуулж, тэмдэглэл хөтлөн, материал боловсруулж сурсан байна. Мөн аливаа үзэгдэл, онол, зарчмын ангилал, функцийн харилцан хамаарал, ойлголтууд болон загваруудын учрыг олж чаддаг болно. Оюутнууд ууршилт, ажиглалт, хэмжилтийн үр дүнг тайлбарлаж үнэлгээ хийх, индукц болон дедукц, гипотезуудыг ашиглан онолын тодорхойлолт гаргах зэрэг судалгааны арга аргачлалыг хэрэглэж сурна.

МГТИС-ийн нэг жилийн бэлтгэл анги нь дараах хичээл үзнэ. Үүнд:

1.Үндсэн хичээл

  1. Математик (нэг семестрийн нэг долоо хоногт 8 цагийн хичээл) :  Нэг жилийн бэлтгэл ангид орох математикийн хичээлээр математикийн функцууд, хязгаарлах процесс, дифференциал тооцоолол, интеграл тооцоолол, вектор анализ зэрэг сэдвийг заана.
  2. Физик (нэг семестрийн нэг долоо хоногт 6 цагийн хичээл) : Физикийн хичээл нь механикийн ба цахилгааны гэж хоёр хуваагдана. Механикийн хэсэгт бүтцийн механик, кинематик, кинетикийн үндэс, ажил ба энерги, таталцлын хүч болон хэлбэлзэл, долгионы онол гэсэн хичээлийг үзнэ. Цахилгааны хэсэгт тогтмол хүчдэл, тогтмол цахилгаан гүйдэл, үндсэн соронзон үзэгдлүүд, электрон соронзон болон бусад цахилгаан гүйдлүүд зэрэг хичээлийг заана.
  3. Хими (нэг семестрийн нэг долоо хоногт 4 цагийн хичээл) Химийн хичээлийн үндсэн хуваарьт химийн урвалууд, атомын бүтэц болон химийн элементүүдийн үелэх хүснэгт, элементүүдийн бүтэц, бүрдүүлэгч хэсгүүд ба тэдгээрийн шинж чанарууд, органик болон органик бус нэгдлийн исэлдэн ангижрах урвал, химийн гинжин урвал болон химийн тэнцвэр, усан уусмал дахь хүчил шүлтийн тэнцвэрт байдал зэрэг сэдвүүд багтсан болно.
  4. Компьютерийн дадал (нэг семестрийн нэг долоо хоногт 2 цагийн хичээл) 
  5. Англи хэл (нэг семестрийн нэг долоо хоногт 8 цагийн хичээл) Гадаад багш нар гадаад хэл дээр лекц уншихад оюутнуудыг бэлтгэх үүднээс ярианы болон бичгийн англи хэл, мэргэжлийн тогтсон үг хэллэгийг зохих түвшинд эзэмшүүлэхэд анхаарна.
  6. Герман хэл (Сонгол судлах. Нэг семестрт долоо хоногийн 4 цаг)

2. Дадлагын хичээл

  1. Үйлдвэр, аж ахуйн байгууллага эсвэл лабораторид ажиллана (4 долоо хоногоос доошгүй)

3. Нийтлэг чадамж, ажлын арга барил эзэмшүүлэх хичээл

  1. Мэргэжлийн ур чадвар (нэг семестрийн нэг долоо хоногт 1 цагийн хичээл) илтгэл тавих арга, сурах арга барилд суралцах, зөв зохион байгуулах, мэргэжлийн үүднээс ажиллах, үүссэн асуудлыг шийдвэрлэх, төсөл удирдах
  2. Нийгмийн ур чадвар (нэг семестрийн нэг долоо хоногт 1 цагийн хичээл) багаар ажиллах, өөр соёл иргэншлийн хүмүүстэй зөв харилцах, манлайлах, хүмүүсийн өмнө гарч ярих, уулзалт семинар удирдаж явуулах