Сургалтын Хөтөлбөр

Байгалийн нөөц, хүрээлэн буй орчны олон улсын менежментийн магистр

Энэ хөтөлбөрийн үндсэн зорилго нь байгалийн нөөц, хүрээлэн буй орчныг хамгаалахад чиглэсэн бизнес, менежментийн мэдлэг, ур чадварыг төгсөгчиддөө олгоход чиглэнэ. Тус хөтөлбөрт Монгол орны төдийгүй олон улсын чиг хандлагын талаарх геологи, экологи, уул уурхайн инженерчлэл, эрх зүй, эдийн засаг, санхүүгийн талаарх хичээлүүд багтсан. Хөтөлбөрийн бүх хичээл англи хэлээр германы шилдэг багш нарын удирдлага дор явагдана.

Зэрэг:

Бизнесийн удирдлагын магистр (MBA)

Хугацаа:

4 семестр

Эхлэх семестр:

Намрын семестр

Хэн суралцаж болох вэ?

Байгалийн нөөц, олон улсын менежментийн чиглэлээр удирдах ур чадвараа нэмэгдүүлэх сонирхолтой байгалийн ухааны мэргэжлээр төгсөгчид, инженерүүд суралцах боломжтой.

Ямар хугацаанд суралцах

Байгалийн нөөц, хүрээлэн буй орчны олон улсын менежментийн магистрын хөтөлбөр 4 семестр үргэлжилнэ. Нийт 120 багц цагийг (ECTS) цуглуулна. Мөн модуль хөтөлбөрүүдийг тусад нь дүүргээд гэрчилгээ авах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбогдож авна уу. 

Сургалтын төлбөр

 

Энэхүү хөтөлбөрөөр суралцахад тэтгэлэг авах бүрэн боломжтой. Түүнчлэн байгууллагын журмаар суралцаж буй хүмүүст бусад боломжуудыг санал болгодог. Сургалтын төлбөрийн 1 кр цаг нь 133,000 төгрөг байдаг.

Магистрын хөтөлбөрт бүтэн цагаар хамрагдан бүх хичээлийг сонгон суралцвал сургалтын төлбөрийг 25% хөнгөлнө.

Багц хичээлүүд

  • Эдийн засаг, бизнесийн удирдлага санхүү
  • Нөөцийн эдийн засгийн менежмент
  • Хүрээлэн буй орчин болон нөөцийн менежмент
  • Дадлагын болон судалгааны ажил

Шаардлага, сонгон шалгаруулалт

  1. Инженерийн болон байгалийн шинжлэх ухааны бакалаврын зэрэгтэй
  2. Англи хэлний С1 түвшин (IELTS-6.5 оноо, TOEFL(IBT 80 оноо), бусад дүйцэхүйц бичиг баримт)-г хангасан батламжтай байна.
  3. Энэхүү түвшинг хангасан бичиг баримт байхгүй бол МГТИС-ийн англи хэлний түвшин тогтоох шалгалтанд хамрагдаж, хангалттай үнэлгээг авсан байх шаардлагатай - Ажлын туршлага нь давуу тал болно.

 

Сонгон шалгаруулалтыг МГТИС-ийн багш нараас бүрдсэн элсэлтийн комисс явуулах бөгөөд дараах үзүүлэлтийн дагуу дүгнэнэ.

  • Хөтөлбөрийг амжилттай дуусгах чадамж
  • Зорилго тодорхойлсон эссэ
  • Өмнөх мэргэжлийн зэргийн амжилтын үзүүлэлт
  • Шаардлагатай тохиолдолд ажил мэргэжлийн туршлага