Сургалтын Хөтөлбөр

Уул уурхайн боловсруулах инженер

Бакалаврын хөтөлбөрийн оюутнууд технологич инженер мэргэжилтэй болж төгсөх ба эрдэс боловсруулалтын бүх л салбар ялангуяа уул уурхайн салбарт, судалгаа шинжилгээ хийхээс гадна үйлдвэрлэл ба ашиглалтын үйл явцад аливаа ажил хийж гүйцэтгэх чадвартай болно. Сургалтын хөтөлбөр нь олон улсын стандартад нийцсэн шинжлэх ухааны бакалаврын зэргийн мэргэшилд хүргэнэ.

Зэрэг:

Шинжлэх ухааны баклавр (BSc)

Хугацаа:

8 семестр

Эхлэх семестр:

Намрын семестр

Уул уурхайн инженерийн бакалаврын хөтөлбөр нь олон төрлийн ашигт малтмалыг боловсруулах тоног төхөөрөмжийг зохион бүтээж, ажиллуулахад мэргэжилтэнд шаардлагатай ур чадварыг эзэмшүүлнэ. Уул уурхайн инженер-технологич мэргэжлээр суралцаж, төгсөгчид анхдагч түүхий эдийг боловсруулах болон хоёрдогч түүхий эдийг дахин ашиглах гэсэн хоёр салбарт хөдөлмөр эрхлэх боломжтой болно. Манай төгсөгч инженерүүд нь боловсруулалтын үйл явцын загварыг гаргаж, боловсруулах байгууламжийг барьж ажиллуулах ба баяжуулах технологийн үйл явцыг боловсруулж улам сайжруулах, үнэт металлыг гаргаж авахад оролцоно. Тэд олон төрлийн хүдэр болон нүүрс, чулуу ба хөрс гээд бусад ашигт малтмал, эрдэсийн талаар гүнзгий мэдлэг эзэмшинэ.

Эрдсийн боловсруулалтын технологи дээр ажилладаг инженерүүд уурхайгаас гаргаж авсан түүхий эдийг зах зээл дээр гаргаж борлуулах хэлбэрт оруулах хүртэл уурхайн бүх төрлийн дамжлагад оролцоно. Мөн эрдсийн үе давхаргын дууссан хэсэгт бүрэн хэмжээний нөхөн сэргээлт хийхэд зайлшгүй шаардлагатай үлдэгдэл шороог зохих нөхцөлд үлдээх хариуцлагыг тэд хүлээнэ. Тэдний ажил эрдэс боловсруулах процессын сайжруулсан загварыг гаргахаас эхлэх ба энэхүү ажиллагаа нь уурхайгаас гаргаж авч байгаа түүхий эдийн шинж чанараас гадна мөн боловсруулсан бүтээгдхүүнийг худалдан авагчдын эцсийн хүсэл юу вэ гэдгээс шалтгаалдаг байна. Цаашилбал, тэд боловсруулах тоног төхөөрөмжийг угсруулан ажиллуулах үүрэг хариуцлага хүлээнэ. Түүнчлэн, хаягдлаас гарах үнэт материалыг дахин ашиглах аргыг боловсруулж олох нь уул уурхайн технологич инженерүүдийн хийх ажил юм.

 

Хөтөлбөр нь oлон улсад бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн их, дээд сургуулиудын стандартын шаардлагыг хангасан байна.
Хичээлийг Монгол болон бусад орноос ирсэн багш мэргэжилтнүүд англи хэлээр удирдан явуулна.
Хичээлийн агуулга бодит практиктай нягт уялдаатай, Монгол болон олон улсын компаниудад ажиллаж дадлага эзэмших бүрдэл хэсэгтэй (бакалаврын сургалтын хөтөлбөрт 120-с доошгүй өдрийн дадлагын сургалт багтдаг).
Салбартаа ажиллаж буй мэргэжилтнүүд дадлагын хичээл заана.
МГТИС Германы тэргүүлэх их сургуулиудтай хамтран ажилладаг бөгөөд ингэснээр оюутнууд суралцах хугацаандаа зуны сургалтад хамрагдах зэргээр Герман оронтой танилцах, суралцах боломжтой. Цаашдаа нэгээс хоёр сарын хугацаатай оюутан солилцооны хөтөлбөр эхлүүлэхээр төлөвлөж байна.
Төсөл удирдах, илтгэл тавих, бизнесийн харилцаа болон зан харьцааны бусад чадварыг тусгай семинаруудаар заана.
Оюутнууд хичээлийнхээ хөтөлбөрийн дагуу эсвэл нэ мэлт хичээлээр эрдэс баялаг, бизнесийн салбартай холбоотой социологийн асуудлуудтай танилцана. Үүнд байгаль орчны стандарт болон эрх зүйн зохицуулалтын асуудлууд мөн орно.
Ажил олгогчид МГТИС-ийн төгсөгчдийг дадлага хийсэн байдал болон гадаадад суралцсан туршлага зэргийг харгалзан ажилд авах сонирхол илүүтэй байна.

 

Уул уурхайн Боловсруулах инженерийн бакалаврын хөтөлбөр нь байгалийн болон инженерийн шинжлэх ухааны зайлшгүй чухал мэдлэгийг оюутнуудад эзэмшүүлэхийг зорино. Тиймээс шинжлэх ухаан, технологи сонирхдог байх нь хөтөлбөрт элсэн орж буй оюутнуудад тавигдах урьдчилсан нөхцөл юм.

Хөтөлбөр нь оюутнуудад эрдэс боловсруулахын өмнөх болон дараах үйл явцын тухай өргөн цар хүрээтэй үндсэн мэдлэг, ерөнхий ойлголтыг өгөх ач холбогдолтой. Шаардлагатай нарийн мэргэжлийн мэдлэгээс гадна геологийн суурь мэдлэг, эрдэс хэрхэн үүсдэг, чулуулгийн эрдсийн болон химийн бүтэц шинж чанар ямар байдаг талаарх мэдлэг, ашигт малтмалыг олборлох болон баяжуулах үйл явцын техникийн мэдлэг, эдгээртэй салшгүй хамт бодолцох шаардлагатай эдийн засгийн тооцооны талаарх мэдлэгийг мөн олгоно.

Уул уурхайн Боловсруулах инженерийн бакалаврын хөтөлбөр нь оюутнуудад үндсэн мэдлэг олгож, аргачлалд сургахад чиглүүлэх ба энэ нь оюутнуудыг анх удаа өндөр түвшний техникийн нарийн үзүүлэлтүүдтэй танилцуулах юм (цаашид төлөвлөж байгаа магистрын хөтөлбөрөөр нарийвчлал улам лавширна). Хөтөлбөр онолд сайтар тулгуурласан зарчим, ухагдахуун, аргачлалыг оюутнуудад эзэмшүүлдэг учраас тэдэнд мэргэжлээрээ амжилттай ажиллах бөх бат суурийг тавьж өгч байгаа билээ. Энэ нь салбарын одоогийн хандлагаас цааш удаан хугацаагаар оршиж, оюутнуудад хэзээ ч шинэ мэдлэгийг нэмж өөрийн болгох ур чадварыг өгч байгаа юм.

 

Бакалаврын хөтөлбөр нь танд дараах мэдлэг, ур чадварыг эзэмшүүлнэ. Үүнд:

Мэргэжлийн мэдлэг
Асуудлыг шийдвэрлэх болон арга зүйн ур чадвар
Хичээлээс гадуур олж авах гол чадамж
Англи болон герман хэлний мэдлэг

Төгсөгчид инженерийн ур чадвараа харилцан ялгаатай техник, эдийн засаг, нийгмийн нөхцөлд, олон янзын талбарт ашиглан үүрэг даалгавар гүйцэтгэх чадвартай болно. Мөн мэргэжлийнхээ сэдвээр олон улсын мэргэжлийн орчинд харилцан ойлголцоход шаардлагатай хэлний мэдлэгийг эзэмшинэ. Сургалт явуулах, мэдлэг эзэмших, дадлагажин танин мэдэх шинэ арга хэлбэрүүд, мөн мэргэжлийн ур чадварын зэрэгцээ суурь болон нийтлэг чадамж, ажиллах арга зүйг олгох модуль зэргийн нэгдлээр дамжуулан оюутнуудыг ажил мэргэжлийн амьралд нь бэлтгэнэ. 

Сургалтын бүтэц ба үндсэн хичээлүүд

Уул уурхайн Боловсруулах инженерийн бакалаврын хөтөлбөр нь дараах хэсгүүдээс бүрдэнэ. Үүнд:

1) Заавал үзэх ёстой мэргэжлийн модулиуд

Инженерчлэлийн үндэс; математикийн ба байгалийн ухааны үндэс; системийн ухааны үндэс
Нийгмийн ухааны үндэс
Мэргэшүүлэх гүнзгийрүүлсэн хичээлүүд, заавал үзэх ёстой ба сонгож болох, жишээ нь: Боловсруулах технологи, Дулааны хаягдал боловсруулах, Нүүрстөрөгчийн ялгаралтыг багасгах, Дахин ашиглах технологи
2) Хэлний хичээл

Англи хэл
Герман хэл
3) Дадлагын хичээл

Лабораторийн дадлага эзэмшинэ
Үйлдвэрлэлийн дадлага эзэмшинэ /Аль нэг аж ахуйн нэгж дээр удирдагч багшийн зааврын дор дадлага хийнэ/
4) Суурь болон нийтлэг чадамж, ажлын арга зүй эзэмшүүлэх семинарууд

5) Төсөл ба диссертаци бичиж хамгаалах