Сургалтын Хөтөлбөр

Механик инженер

Бакалаврын хөтөлбөрийн оюутнууд технологич инженер (боловсруулалтын инженер) мэргэжилтэй болж төгсөх ба эрдэс боловсруулалтын бүх л салбарт судалгаа шинжилгээ хийгээд зогсохгүй үйлдвэрлэл ба ашиглалтын үйл явцад аливаа ажил хийж гүйцэтгэх чадвартай болно. Механик инженерийн хөтөлбөр нь олон улсын стандартад нийцсэн шинжлэх ухааны бакалаврын зэргийн боловсрол эзэмшүүлнэ.​

Зэрэг:

Шинжлэх ухааны баклавр (BSc)

Хугацаа:

8 семестр

Эхлэх семестр:

Намрын семестр

Энэхүү хөтөлбөр нь оюутнуудыг механик инженерийн мэргэжилтэй болгож төгсгөх ба эрдэс боловсруулалтын бүх л салбарт, мөн бизнесийн салбарт ч судалгаа шинжилгээгээр (research and development) зогсохгүй үйлдвэрлэл ба ашиглалтын үйл явцад аливаа ажил хийж гүйцэтгэх чадвартай болно. Механик инженерийн хөтөлбөр нь олон улсын стандартын дагуу шинжлэх ухааны бакалаврын зэргийн мэргэшилд хүргэнэ.

Хөтөлбөр нь oлон улсад бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн их, дээд сургуулиудын стандартын шаардлагыг хангасан байна.
Хичээлийг Монгол болон бусад орноос ирсэн багш мэргэжилтнүүд англи хэлээр удирдан явуулна.
Хичээлийн агуулга бодит практиктай нягт уялдаатай, Монгол болон олон улсын компаниудад ажиллаж дадлага эзэмших бүрдэл хэсэгтэй (бакалаврын сургалтын хөтөлбөрт 120-с доошгүй өдрийн дадлагын сургалт багтдаг).
Салбартаа ажиллаж буй мэргэжилтнүүд дадлагын хичээл заана.
МГТИС Германы тэргүүлэх их сургуулиудтай хамтран ажилладаг бөгөөд ингэснээр оюутнууд суралцах хугацаандаа зуны сургалтад хамрагдах зэргээр Герман оронтой танилцах, суралцах боломжтой. Цаашдаа нэгээс хоёр сарын хугацаатай оюутан солилцооны хөтөлбөр эхлүүлэхээр төлөвлөж байна.
Төсөл удирдах, илтгэл тавих, бизнесийн харилцаа болон зан харьцааны бусад чадварыг тусгай семинаруудаар заана.
Оюутнууд хичээлийнхээ хөтөлбөрийн дагуу эсвэл нэ мэлт хичээлээр эрдэс баялаг, бизнесийн салбартай холбоотой социологийн асуудлуудтай танилцана. Үүнд байгаль орчны стандарт болон эрх зүйн зохицуулалтын асуудлууд мөн орно.
Ажил олгогчид МГТИС-ийн төгсөгчдийг дадлага хийсэн байдал болон гадаадад суралцсан туршлага зэргийг харгалзан ажилд авах сонирхол илүүтэй байна.

Механик инженерийн бакалаврын хөтөлбөр нь оюутнуудад байгалийн болон инженерийн шинжлэх ухааны зайлшгүй чухал мэдлэгийг эзэмшүүлэхийг зорино. Тиймээс шинжлэх ухаан, технологи сонирхдог байх нь хөтөлбөрт элсэн орж буй оюутнуудад тавих урьдчилсан нөхцөл юм.

Тус бакалаврын хөтөлбөрийг оюутнуудад үндсэн мэдлэг олгож, аргачлалд сургахад чиглүүлэх ба энэ нь оюутнуудыг анх удаа өндөр түвшний техникийн нарийн мэдлэгтэй танилцуулах юм. Хөтөлбөр онолд сайтар тулгуурласан зарчим, ухагдахуун, аргачлалыг оюутнуудад эзэмшүүлдэг учраас тэдэнд мэргэжлээрээ амжилттай ажиллах бөх бат суурийг тавьж өгөх юм. Энэ нь салбарын одоогийн хандлагаас цааш удаан хугацаагаар оршиж, оюутнуудад хэзээ ч шинэ мэдлэгийг нэмж өөрийн болгох ур чадварыг өгч байгаа юм.

Бакалаврын хөтөлбөр нь танд дараах мэдлэг, ур чадварыг эзэмшүүлнэ. Үүнд:

  • Мэргэжлийн мэдлэг
  • Асуудлыг шийдвэрлэх болон арга зүйн ур чадвар
  • Хичээлээс гадуур олж авах гол чадамж
  • Англи болон герман хэлний мэдлэг

Төгсөгчид инженерийн ур чадвараа харилцан ялгаатай техник, эдийн засаг, нийгмийн нөхцөл байдалд олон янзын талбарт ашиглан үүрэг даалгавар гүйцэтгэх чадвартай болно. Мөн мэргэжлийнхээ сэдвээр олон улсын мэргэжлийн орчинд харилцан ойлголцоход шаардлагатай хэлний мэдлэгийг эзэмшинэ. Сургалт явуулах, мэдлэг эзэмших, дадлагажин танин мэдэх шинэ арга хэлбэрүүд мөн мэргэжлийн ур чадварын зэрэгцээ суурь болон нийтлэг чадамж, ажиллах арга зүйг олгох модуль зэргийн нэгдлээр дамжуулан оюутнуудыг ажил мэргэжлийн амьралд нь бэлтгэнэ.

Механик инженерийн бакалаврын хөтөлбөр нь дараах хэсгүүдээс бүрдэнэ. Үүнд:

1) Заавал үзэх ёстой мэргэжлийн модулиуд

Инженерийн ухааны үндэс; математикийн ба байгалийн ухааны үндэс; системийн үхааны үндэс
Нийгмийн ухааны үндэс
Мэргэшүүлэх хичээлүүд, заавал үзэх ёстой ба сонгож болох хичээлүүд, жишээ нь: Барилгын технологи, Эрчим хүч ба боловсруулах технологи, Чанарын болон төслийн удирдлага

2) Хэлний хичээлүүд

  • Англи хэл
  • Герман хэл

3) Дадлагын хичээл

  • Лабораторийн дадлага эзэмшинэ
  • Үйлдвэрлэлийн дадлага эзэмшинэ. /Аль нэг аж ахуйн нэгж дээр удирдагч багшийн зааврын дор дадлага хийнэ/

4) Суурь болон нийтлэг чадамж, ажлын арга зүй эзэмшүүлэх семинарууд

5) Төсөл ба диссертаци бичиж хамгаалах