Сургалтын Хөтөлбөр

Үйлдвэрийн эдийн засагч инженер

Уг хөтөлбөр нь төгсөгчдөд байгалийн шинжлэх ухаан, инженер, эдийн засгийн нэн шаардлагатай мэдлэг, туршлагыг эзэмшүүлэнэ. Бусад чиглэлийн инженерүүд ганц салбарт ажилладаг бол үйлдвэрийн эдийн засагч инженер нь төрөл бүрийн бизнесийн байгууллагад ажиллах боломжтой. Хөрөнгө хэмнэх, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх нь аливаа үйлдвэрийн инженерийн үндсэн зорилго байдаг учраас тэд салбар бүрийн аж ахуйн нэгжид ажил эрхэлдэг. Төгсөгчид технологийн техникийн талыг мэдэхээс гадна хүрээлэн буй орчинд үзүүлж буй нөлөөг нь ойлгох бөгөөд төрөл бүрийн салбарын инженер, эрдэмтэдтэй амжилттай хамтран ажиллах боломжтой. Үйлдвэрийн эдийн засагч инженерийн бакалаврт элсэгч нь дөрвөн семестр үргэлжлэх МГТИС-ийн суурь хичээлийн нэгдсэн хөтөлбөрийг амжилттай дүүргэх ёстой.

Зэрэг:

Шинжлэх ухааны баклавр (BSc)

Хугацаа:

8 семестр

Эхлэх семестр:

Намрын семестр