Сургалтын Хөтөлбөр

Хүрэээлэн буй орчны инженер

Хүрээлэн буй орчны инженер мэргэжлээр төгсөгчид байнга өсөн нэмэгдэж буй хүрээлэн буй орчны чиглэлээр төрөл бүрийн салбарт ажиллах боломжтой. Уг хөтөлбөрийг дүүргэсэн оюутанд олон улсын стандартад нийцсэн "Шинжлэх ухааны бакалавр" зэргийг олгоно.

Зэрэг:

Шинжлэх ухааны баклавр (BSc)

Хугацаа:

8 семестр

Эхлэх семестр:

Намрын семестр

Энэ хөтөлбөрийн оюутнууд хүрээлэн буй орчны инженер мэргэжлээр төгсөнө. Тэд байнга өсөн нэмэгдэж буй хүрээлэн буй орчны чиглэлээр янз бүрийн салбарт ажиллах боломжтой.

Энэхүү хөтөлбөрийг бүрэн дүүргэсэн оюутанд олон улсын стандартын дагуу "Шинжлэх ухааны бакалавр" зэргийг олгоно.

Хүрээлэн буй орчны инженерүүдийн ажлын байрны боломж
Төгсөгчид дараах салбаруудад ажиллах боломжтой.
Үүнд:

Уул уурхайн салбарт  талбайг нөхөн сэргээх/хүрээлэн буй орчныг хамгаалах
Түүхий эд, ашигт малтмалын дахин боловсруулалт
Хотын усны менежмент
Хотын хог хаягдал, боловсруулалт
Агаарын бохирдлын хяналт, хөрсний эвдрэлийн хяналт
Усан хангамжийн хамгаалалт

Хөтөлбөр нь oлон улсад бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн их, дээд сургуулиудын стандартын шаардлагыг хангасан байна.
Хичээлийг  Монгол болон бусад орноос ирсэн багш мэргэжилтнүүд англи хэлээр удирдан явуулна.
Хичээлийн агуулга бодит практиктай нягт уялдаатай, Монгол болон олон улсын компаниудад ажиллаж дадлага эзэмших бүрдэл хэсэгтэй (бакалаврын сургалтын хөтөлбөрт 120-с доошгүй өдрийн дадлагын сургалт багтдаг).
Салбартаа ажиллаж буй мэргэжилтнүүд дадлагын хичээл заана.
МГТИС Германы тэргүүлэх их сургуулиудтай хамтран ажилладаг бөгөөд ингэснээр оюутнууд суралцах хугацаандаа зуны сургалтад хамрагдах зэргээр Герман оронтой танилцах, суралцах боломжтой. Цаашдаа нэгээс хоёр сарын хугацаатай оюутан солилцооны хөтөлбөр эхлүүлэхээр төлөвлөж байна.
Төсөл удирдах, илтгэл тавих, бизнесийн харилцаа болон зан харьцааны бусад чадварыг тусгай семинаруудаар заана.
Оюутнууд хичээлийнхээ хөтөлбөрийн дагуу эсвэл нэ мэлт хичээлээр эрдэс баялаг, бизнесийн салбартай холбоотой социологийн асуудлуудтай танилцана. Үүнд байгаль орчны стандарт болон эрх зүйн зохицуулалтын асуудлууд мөн орно.
Ажил олгогчид МГТИС-ийн төгсөгчдийг  дадлага хийсэн байдал болон гадаадад суралцсан туршлага зэргийг харгалзан  ажилд авах сонирхол илүүтэй байна. 

Хүрээлэн буй орчны инженерийн мэргэжлээр байгалийн шинжлэх ухаан, инженерийн хичээлүүдийн үндсэн мэдлэг  олгоно. Энэхүү хөтөлбөрт  цэвэр техник, инженерийн төдийгүй  теxникийн болон байгаль экологийн мэргэжлийн үнэлгээ дүгнэлт гаргах арга зүй, шийдлийг багтаасан болно.

Биологи, газар зүй, инженер, удирдлага зэрэг төрөл бүрийн салбар, чиглэлийг хамарсан судалгаа шинжилгээ хийнэ. Өнөөгийн болон цаашдын судалгаа шинжилгээний чиг хандлага нь шинжлэх ухааны бусад салбарыг хамрах  хүрээнд хийгдэж байгаа болно. Иймээс салбар хоорондын хамтарсан судалгаа чухал байр суурь эзэлнэ. Бакалаврын хөтөлбөрийн төгсөгчид сургалтын хугацаанд шаардлагатай гэж үзвэл  нарийн мэргэжлийн хичээлүүдийг дэлгэрэнгүй үзэж мэдлэгээ өргөжүүлэх боломжтой. Энэ нь оюутнууд хүрээлэн буй орчин дахь технологийн үр нөлөөг ойлгоход нь тус дөхөм болдог. Түүнчлэн оюутнууд янз бүрийн салбарын инженер, эрдэмтэдтэй хамтран ажиллах, тэднээс суралцах боломжтой.

Оюутнууд техник, эдийн засаг, нийгмийн шаардлагатай өөр өөр даалгавруудыг гүйцэтгэснээр өргөн мэдлэг, дадал чадвартай болно.  Мөн олон улсын мэргэжлийн түвшинд өөрсдийн техникийн үндэслэл, асуудлаа гаргаж хэлэлцүүлэх хэлний зохих чадвар эзэмшинэ. Шинэлэг  арга барил, дадлагад суурилсан сургалт, сурах арга барил нь цаашдаа бодит амьдралд мэргэжлээрээ ажиллах үндсэн бэлтгэлийг хангаж өгнө.  

Судалгаа болон гол хичээлийн бүтэц, зохион байгуулалт
Хүрээлэн буй орчны инженерийн хөтөлбөр нь дараах хэсгээс бүрдэнэ:

1) Заавал судлах ёстой техникийн модуль хичээл

2) Инженерийн ухааны үндэс

Математик болон байгалийн шинжлэх ухааны үндэс, системийн ухааны үндэс
Нийгмийн шинжлэх ухааны үндэс
Мэргэшүүлэх гүнзгийрүүлэх хичээлүүд, заавал үзэх ёстой ба сонгож болох хичээлүүд жишээ нь:
Хотын усны менежмент,
Хотын хог хаягдлыг  боловсруулалт
Хүрээлэн буй орчны хамгаалалт, уул уурхайн салбарын нөхөн сэргээлт
Дахин боловсруулалт
Газар зүйн шинжлэх ухааны судалгаа /хөрсний шинжлэх ухаан, газар зүйн мэдээллийн систем гэх мэт
3) Хэлний хичээл

Англи хэл
Герман хэл
4) Дадлагын  хичээл

Лабораторийн дадлага эзэмшинэ
Үйлдвэрлэлийн дадлага эзэмшинэ. /Аль нэг аж ахуй нэгж дээр удирдагч багшийн удирдлага дор дадлага хийнэ/
4) Суурь болон нийтлэг чадамж, ажлын арга зүй эзэмшүүлэх семинарууд

5) Төсөл ба диссертаци бичиж хамгаалах