Судалгааны танилцуулга

МГТИС нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор үйлдвэрлэл болон нийгэмд хэрэгцээтэй, үр ашигтай шинэ технологийг бий болгохын тулд шинжлэх ухааны дэвшилтэт технологийг нэвтрүүлэхийг зорьж байна. Бид судалгааны ажлуудаа олон улсын түвшинд судалж, үйлдвэрлэлийн болон эрдэм шинжилгээний хамтын ажиллагаагаараа дамжуулан үйл ажиллагаагаа бэхжүүлэх болно.

МГТИС нь Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор үйлдвэрлэл болон нийгэмд хэрэгцээтэй, үр ашигтай шинэ технологийг бий болгохын тулд шинжлэх ухааны дэвшилтэт технологийг нэвтрүүлэхийг зорьж байна. Бид судалгааны ажлуудаа олон улсын түвшинд судалж, үйлдвэрлэлийн болон эрдэм шинжилгээний хамтын ажиллагаагаараа дамжуулан үйл ажиллагаагаа бэхжүүлэх болно. 

МГТИС нь дараах судалгааны хүрээнд голлон анхаарч ажиллаж байна.

Ашигт малтмал, байгалийн нөөцийг боловсруулах:

  • Аж үйлдвэрийн автоматжуулалт ба робот, төвлөрсөн сүлжээ, үйлдвэрийн сургалт
  • Цаг агаарын эрс тэс нөхцөлд машин техникийн тэсвэрлэх чадвар
  • Уул уурхай түүний үйл явцыг нэгтгэх
  • Сайжруулсан өнгөлгөө ба лазер технологи
  • Технологийн тогтвортой хөгжлийг загварчлах.

Сэргээгдэх эрчим хүч түүний үр ашиг:

  • Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, хадгалалт, түгээлт
  • Эрчим хүчний хэмнэлттэй материал
  • Синтетик түлш, хий боловсруулах үйл явц
  • Дахин боловсруулалт
  • Уурхайг нөхөн сэргээx.

Бүтээгдэхүүн ба үйлдвэрлэлийн процесс:

  • Био олборлолт ба геобологийн технологи, биотехнологи
  • Ашигт малтмал, газрын ховор элементүүдийг боловсруулах
  • Электрохимийн хүдэр боловсруулах
  • Хүнс ба мал аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулалт
  • Хаягдлыг дахин боловсруулах, хөрс болон ус цэвэрлэх.