Мэдээ

Эрчим Хүчний Сургуулийн нэрэмжит нээлттэй олимпиадад МГТИС-ийн баг эхний байрыг эзэллээ

2019.05.11 ШУТИС-ийн 60 жилийн ойд зориулсан Эрчим Хүчний Сургуулийн нэрэмжит Цахилгаан Техникийн Үндэс хичээлийн нээлттэй олимпиад 2019 оны 5 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулагдлаа.

     Олимпиадад МГТИС, МУИС, ШМТДС, ХААИС, ИЗОУИС, ҮТИС, ТТДС, ШУТИС-ийн харъяа ЭХС, ҮТС, МХТС, ГУУС зэрэг 11 сургуулийн нийт 90 оюутан оролцсоноос Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн оюутнууд амжилттай оролцож, дараах оюутнууд хувийн дүнгээр эхний гурван байранд шалгарлаа.

  • 1-р байр: Б.Бат-Очир МГТИС
  • 2-р байр: Б.Оюунбат МГТИС
  • 3-р байр: Г.Лхагвасүрэн МГТИС

     Мөн багийн нийт дүнгээр МГТИС-ийн баг түрүүлсэн юм. Дашрамд дурдахад, тус олимпиад нь жилээс жилд хүрээгээ тэлж олон сургуулиас оюутнуудын баг оролцож байгаа бөгөөд ирэх онд улсын хэмжээний олимпиад болгон өргөжүүлэхээр зохион байгуулагчид нь ажиллаж байна.