Мэдээ

Элсэлтийн шалгалт маргааш буюу 5-р сарын 11-нд явагдана

2019.05.11 Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн 2019-2020 оны хичээлийн жилд оюутан элсүүлэн авах Элсэлтийн шалгалт 2019 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар-Налайх, Эрдэнэт, Дархан хот болон Сэлэнгэ, Дорнод, Баян-Өлгий аймагт зохион байгуулагдаж байна.

     Элсэлтийн шалгалт нь зөвхөн Англи хэлний шалгалтаас бүрдэх ба Англи хэлний шалгалтын босго оноо нь В2 (дундаас дээш түвшний) ба түүнээс дээш байна.

     Элсэлтийн шалгалтад тэнцсэн элсэгчдийн ЭЕШ-ын оноо нь Математик, Физикийн шалгалтуудад тус бүр 650 ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд Бакалаврын хөтөлбөрт элсэх болзлыг бүрэн хангасан гэж үзнэ.

     Харин Бакалаврын хөтөлбөрт элсэх болзлыг хангаагүй тохиолдолд Инженерийн бэлтгэл хөтөлбөрт элсэх боломжтой ба МГТИС-ийн Англи хэлний элсэлтийн шалгалтад В1 (дунд түвшний) оноо авсан байх, ЭЕШ оноо нь зөвхөн Математикийн шалгалтад 600 ба түүнээс дээш авсан байна.

Элсэлтийн шалгалтанд ирэхдээ:

  • Иргэний үнэмлэх,
  • 3*4 хэмжээтэй цээж зураг 1 хувь
  • 9,000 төгрөг төлсөн баримт /эсвэл бэлнээр/ авчирна.

Шалгалт авах байршлууд:

  • Улаанбаатар/Налайх (МГТИС-ийн хотхон)
  • Дархан хот (Оюуны Ундраа сургуулийн “Б” байр, 218 тоот анги)
  • Эрдэнэт хот (4-р сургууль)
  • Сэлэнгэ аймаг (1-р сургуулийн 214 тоот анги)
  • Дорнод аймаг (Боловсрол, соёл урлагийн газарт)
  • -       Баян-Өлгий аймаг (Дарын цогцолбор сургууль)

Улаанбаатар/Налайх дахь Элсэлтийн шалгалтын хөтөлбөр:

  • 09:30 цагт Мишээл экспо төвөөс нэгдсэн унаа явна. (15 минутын өмнө ирж, автобусандаа сууна уу)
  • 11:30-12:30 цагт бүртгэл явагдана.
  • 12:40-13:00 цагт шалгалтын материал хүлээн авч, дугаарлана.
  • 13:00-15:30 цагт Англи хэлний шалгалт
  • 16:00 цагт Налайхаас унаа хөдөлнө.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://campus.gmit.mn/registration холбоос болон 70232086, 70232090 утаснаас лавлана уу.