Мэдээ

МГТИС-ийн багш, оюутнууд тэтгэлгээ гардан авлаа

2019.04.24 Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн багш, оюутнуудын төлөөлөл Германы эрдмийн солилцооны албаны тэтгэлгээ 2019 оны 4-р сарын 24-ний өдөр ХБНГУ-ын Элчин сайд Штефан Дюппелээс гардан авлаа.

     Математик, компьютер, байгалийн шинжлэх ухааны факультетийн багш О.Соронзонболд Мьюнхений Технологийн их сургуульд PhD, Хэл заах арга зүйн төвийн багш н.Отгонжаргал Мастерын тэтгэлэг хүртсэн бол оюутан Түмэндэлгэр, Заяаболор, Өлзийхүү, Өлзийтогтох, Шинэ-Од нар хичээлийн нэг улирлыг МГТИС-ийн түнш Фрайбергийн Уул уурхайн их сургуульд суралцах эрхээ хүлээн авсан юм.