Мэдээ

Монголын их сургуулиудын төлөөлөл Хятадын үндэсний номын санд зочиллоо

2019.04.10 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, соёлын яам, Шинжлэх ухааны академи, Монголын номын сангуудын консорциум болон МУИС, ШУТИС, МУБИС, МГТИС, АШУҮИС, ХСИС-ийн төлөөллүүд 2019 оны 4-р сарын 8-наас 10-ны өдрүүдэд Бээжин хотноо зочиллоо.

     Тэд тус хотноо байрлах дэлхийд алдартай Springer Nature, EBSCO, Elsevier зэрэг томоохон хэвлэлийн компаниуд болон зуучлалын үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудтай танилцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн байна.

     Мөн Хятадын ардын их сургууль болон Хятадын үндэсний номын санд зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.