Мэдээ

Магистрын гурвалсан хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэгчид уулзалт хийлээ

2019.03.21 Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль нь Австрийн Леобен дэх Монтаны Техникийн их сургууль, Фрайбергийн Техникийн их сургуультай хамтарсан "Эрдэс баялгийн эрчимт өсөлт, боловсруулалт" (AMRD) магистрын хөтөлбөрийг 2019 онд эхлүүлж байгаа.

     Уг ажлын хүрээнд, Европын 8 их, дээд сургуулийн төлөөллүүд өнгөрөгч гуравдугаар сарын 19-20-ны өдрүүдэд Португалийн Лисбон хотноо Техникийн их сургуульд уулзалт зохион байгуулж, тус хөтөлбөрт элсэн суралцах оюутны сонгон шалгаруулалтыг хийлээ.

    Хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлэгчээр ажиллаж буй Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн 7 оюутан ирэх хоёр жилд Эрдэс баялгийн эрчимт өсөлт, боловсруулалтын чиглэлээр суралцахаар хүсэлтээ гаргасан байна. Хүсэлтийн хариуг тун удахгүй илгээх ажээ.

     Жич: “Эрдэс баялгийн эрчимт өсөлт, боловсруулалт” магистрын хөтөлбөрийн дагуу суралцагч нь 120 кредит цаг суралцана. Энэ нь хоёр жил буюу хичээлийн дөрвөн семестрт багтах юм. Семестр тус бүрт 30 кредит цаг багтана. Суралцагчид эхний семестрийг Монтаны Техникийн их сургуульд, хоёр дахь семестрийг Фрайбергийн Техникийн их сургуульд, гурав болон дөрөв дэх семестрийг хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэгч их сургуульд суралцана. Тиймээс МГТИС-ийн Бакалаврын оюутнууд 3 болон 4-р семестрт сургуульдаа буцаж ирж төгсөх юм. Энэхүү сургалтын даалгаварт бүх суралцагч хамрагдана. Магистрийн зэрэг олгох уг хөтөлбөр жил бүрийн 10-р сард Австрийн Леобен хотноо эхэлнэ.