Мэдээ

Гэрээгээр ажил гүйцэтгэх аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулалтад урьж байна

МГТИС-ийн хотхон, 2019.01.16 Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн цайны газрын түрээслэгч болон цэвэрлэгээ үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулалтад урьж байна.

    Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль /МГТИС/ нь 2013 онд үүсгэн байгуулагдсан төрийн өмчит их сургууль бөгөөд нийслэлийн Налайх дүүргийн II хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг.

     Тус их сургууль нь эрх бүхий оролцогчдод өөрийн цайны газрыг түрээслэн ажиллуулах, сургууль болон дотуур байрны цэвэрлэгээ үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх сонгон шалгаруулалт зарлаж байна.

Товч мэдээлэл:

  • Нийт багш, ажилтан, оюутны тоо: 240
  • Цайны газраа бүх тоног төхөөрөмжийн хамт түрээслүүлнэ. Цайны газрын талбайн хэмжээ: 400м2
  • Цэвэрлэгээ хийх газар болон талбайн хэмжээ:
  1. Хичээлийн байр зоорьтой 4 давхар                4875,8м2
  2. Дотуур байр 3 давхар                           1025,3м2
  3. Гадна талбай :   

                        явган хүний зам                   2200м2
                        авто машины зам                2500м2
                        ногоон байгууламж болон бусад    10000м2
 

Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байна. Үүнд:

  1.   Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  2.   Цайны газар ажиллуулах тусгай зөвшөөрлийн хуулбар
  3. Ажлын туршлагын талаарх товч танилцуулга. Үүнд: Сүүлийн хоёр жилд цайны газар болон цэвэрлэгээ үйлчилгээний чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа ба хэрэв бусад газар энэ төрлийн үйлчилгээ эрхэлж байсан бол товч мэдээлэл, байгуулсан гэрээний хуулбар, гэрээ болон уг ажлыг цуцалж байсан эсэх
  4. Түрээсийн төлбөр төлөх санхүүгийн чадавхаа нотолсон баримт
  5. Цайны газрын үйл ажиллагааг эрхлэгчийн ажиллах хүчний тодорхойлолт, тогоочийн мэргэжлийн үнэмлэхний хуулбар
  6. Хоолны цэс болон бусад үзүүлэх боломжтой үйлчилгээний талаарх танилцуулга, үнийн санал, технологийн карт
  7. Цайны газрыг түрээслэх нэг метр квадрат талбайн түрээсийн үнийн саналыг ирүүлэх

Та бүхэн холбогдох бичиг баримтаа битүүмжилсэн хэлбэрээр 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Налайх дүүрэг II хороонд байрлах МГТИС-ийн 106 тоотод ирүүлнэ үү.

Холбогдох мэдээлэлийг 99904260,70232090 утсаар авна уу.

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль