Арга хэмжээ

Falling Walls Lab Mongolia нээлттэй форумд урьж байна

Огноо:

2019.10.04 ( 09:00 - 15:00 )

Байрлал:

Улаанбаатар

     Шинийг эрэлхийлэгч хүсэл тэмүүлэлтэй, авъяаслаг залуу судлаач, эрдэмтэн, мэргэжилтнүүдэд зориулсан шинжлэх ухаан, дэвшилтэт технологи, судлагааны шинэлэг формат бүхий Falling Walls Lab Mongolia–д 10 дугаар сарын 04-ний өдөр Гадаад Харилцааны Яаманд та бүхнийг урьж байна.

    Falling Walls Labs дэлхийн олон улс орнуудад жил бүр зохион байгуулагддаг бөгөөд энэхүү олон улсын тэмцээний 100 орчим үндэсний ялагчид нь 11 сарын 08-нд Берлин хотноо зохион байгуулагддаг Falling Walls Lab Finale-д өрсөлдөх эрхтэй болохоос гадна дэлхийн нэр хүндтэй Falling Walls Conference-д оролцох юм. Тус хуралд дэлхийн шилдэг 20 эрдэм шинжилгээний судалгааны баг өөрсдийн дэвшилтэт чухал нээлтийн талаар танилцуулж “Which are the next walls to fall?” буюу “Дараагийн нурах хана хаана вэ?” талаар хэлэлцэнэ.

     Falling Walls Lab Mongolia форум нь 2019 оны 10 дугаар сарын 04-нд 13:30 цагаас анх удаа Гадаад Харилцааны Яамны “Зөвшилцөл” их танхимд зохион байгуулагдана. Уг форумд сонсогчоор оролцохыг хүсвэл дараах хаягаар 10 сарын 02-ны 23:59 цаг хүртэл онлайнаар энд дарж бүртгүүлнэ үү.

     Ерөнхий зохион байгуулагчаар “Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль”, Монгол Улсын Соёлын Элч О.Оюунтуяа болон “Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө” НҮТББ, албан ёсны түншээр Монгол Улсын Гадаад Харилцааны Яам, хэвлэл мэдээллийн түншээр „Mongolian Economy” сэтгүүл болон business.mn веб портал тус тус ажиллаж байна.

     Монгол Улсын үндэсний ялагч ХБНГУ-ын Берлин хотноо зохион байгуулагдах Олон улсын Falling Walls Lab Finale-д оролцоно. Олон Улсын Falling Walls Lab Finale–н НЭГ ялагч Falling Walls Conference-д өөрийн шинэлэг санааны талаар дахин илтгэлээ танилцуулж мөнгөн шагнал хүртэх болно. Үндэсний ялагчийн аяллын зардал болон 11 сарын 07-оос 09-ний хооронд Берлин хотод байх байрны зардлыг зохион байгуулагч тал бүрэн хариуцна. Бүх олон улсын Лаб финалистууд Falling Walls Conference-д сонсогчоор оролцох эрхтэйг дурдахад таатай байна.

     Хэрвээ танд тодруулах зүйлс байвал дараах хаягаар холбогдоно уу.  info@artsandmediaconsulting.org эсвэл the Falling Walls Foundation (lab@falling-walls.com). Дэлгэрэнгүй мэдээллийг www.falling-walls.com/lab эсвэл fb.me/FallingWallsLabMongolia  хуудаснаас авна уу.

Тухай

Эрдэм шинжилгээний хурал

Хэрэглээнд суурилсан судалгааны институтын хувьд МГТИС нь судлаач, багш, аж үйлдвэрүүдэд зориулсан хурлыг тогтмол зохион байгуулдаг.

Тойм

Falling Wall Lab Mongolia-ийн ялагч Берлин хотноо болох уралдаанд оролцоно (2019.10.04)

Олон улсын эрдэм шинжилгээ, шинжлэх ухааны ажилтан, залуу судлаачид шинэлэг санаагаараа уралддаг Falling Wall Lab Mongolia нээлттэй форум Улаанбаатар хотноо анх удаа болж өндөрлөлөө.

Судлаачид, мэргэжилтнүүдийг “Falling Walls Lab Mongolia”-д шинэлэг санаануудаа толилуулахыг урьж байна (2019.07.19)

Ажлын гараагаа эхэлж буй залуу судлаачид, бизнес эрхлэгчид, мэргэжилтнүүд “Falling Walls Lab Mongolia”-д хүсэлт гарган бүртгүүлж, 2019 оны 10-р сарын 4-ний өдөр зохион байгуулагдах хуралд судалгааны ажлаа 3 минутад багтаан танилцуулах боломжтой боллоо. Хүсэлтийг 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл хүлээн авна.

"Хүрээлэн буй орчин 2019" эрдэм шинжилгээний анхдугаар хурал боллоо (2019.06.26)

"Дэлхийн байгаль, хүрээлэн буй орчинг хамгаалах өдөр"-ийг угтан “ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН-2019” сэдэвт үндэсний эрдэм шинжилгээний анхдугаар хурал 2019 оны 06 дүгээр сарын 05-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Хүрээлэн Буй Орчны Инженерчлэл сэдэвт эрдэм шинжилгээний хуралд олон улсын тэргүүлэх эрдэмтэд оролцлоо (2018.09.03)

УБ хотын Налайх дүүргийн Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (MГТИС) “Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба инженерчлэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.