Арга хэмжээ

Монголын Оюутны Математикийн 28 дугаар олимпиад болно

Огноо:

2019.04.13 - 2019.04.20

Байрлал:

Улаанбаатар

     Монголын Оюутны Математикийн 28-р олимпиад 2019 оны 4-р сарын 13 болон 20-ны өдрүүдэд хоёр даваатайгаар зохион байгуулагдах гэж байна. Уг олимпиад нь нэг, хоёр, 3-4 дүгээр курс болон багийн тэмцээн гэсэн ангилалуудтай байх аж.

            Олимпиадын нэгдүгээр даваа 13-ны 09:00 цагт, хоёрдугаар даваа 20-ны 09:00 цагт, багийн тэмцээн 20-ны 13:00 цагт зохион байгуулагч Монгол Улсын Их Сургууль дээр болно.

Тухай

Тойм

МГТИС-ийн оюунтан О.Өлзийхүү Улсын химийн олимпиадын хошой хүрэл медалийн эзэн боллоо (2017.05.07)

Улсын хэмжээнд зохион байгуулагдсан химийн 28-р олимпиад ЕБС-ийн сурагчид, багш, оюутны гэсэн гурван төрөлд явагдаж, дүнгээ гаргалаа.

МГТИС-ийн оюутан "Оюутны физикийн анхдугаар олимпиад"-д оролцон тэргүүн байр эзэллээ (2016.03.30)

2016 оны 3-р сарын 26-нд Шинэ Монгол технологийн дээд сургууль дээр явагдсан "Оюутны физикийн анхдугаар олимпиад" стандарт болон ахисан гэсэн хоёр түвшинтэйгээр зохион байгуулагдаж ахисан түвшинд манай сургуулийн 1-р ангийн оюутан Н.Төрцэцэг тэргүүн байр эзэлж алтан медалийн эзэн боллоо.