Арга хэмжээ

Оптимизаци, симуляци, оновчтой удирдлагын олон улсын эрдэм шинжилгээний 6-р хурал

Огноо:

2019.06.21 - 2019.06.23

Байрлал:

Улаанбаатар

     Оптимизаци, симуляци, оновчтой удирдлагын олон улсын эрдэм шинжилгээний  6-р хурал 2019 оны зургадугаар сарын 21-нээс 23-ны хооронд Улаанбаатар хотноо болох гэж байна. Хурлыг Монгол Улсын их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль, Математикийн хүрээлэн хамтран зохион байгуулж байна.

     Тус хурал нь эрдэмтэн, судлаач, программ хангамж хөгжүүлэгчид, дадлагажигч нарт өөрсдийн гаргасан ололт амжилт, амьдралд бодитоор нэвтрүүлэхүйц шийдлүүдээ танилцуулж, шинэ санал санаачилга, арга барилаа солилцохын зэрэгцээ боломж ба хязгаарлагдмал байдлын талаарх туршлагаа хуваалцах, оптимизаци болон түүний хэрэглээтэй холбоотой судалгаа шинжилгээний арга замыг нээх, оновчтой болгох боломжийг нь олгодог.

      Эрдэм шинжилгээний хуралд ирүүлсэн бүх материалыг хөндлөнгийн шүүгчид үзэж танилцана. Тэнцсэн бүтээлүүд нь хурлын илтгэлд багтах бөгөөд тэдгээрээс шалгарсан бүтээлүүдийг олон улсын сэтгүүлд нийтлэх юм.

     Оптимизаци, симуляци, оновчтой удирдлагын олон улсын эрдэм шинжилгээний  6-р хурлын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Тухай

Эрдэм шинжилгээний хурал

Хэрэглээнд суурилсан судалгааны институтын хувьд МГТИС нь судлаач, багш, аж үйлдвэрүүдэд зориулсан хурлыг тогтмол зохион байгуулдаг.

Тойм

Хүрээлэн Буй Орчны Инженерчлэл сэдэвт эрдэм шинжилгээний хуралд олон улсын тэргүүлэх эрдэмтэд оролцлоо (2018.09.03)

УБ хотын Налайх дүүргийн Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (MГТИС) “Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба инженерчлэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.