Арга хэмжээ

“Боловсрол шинэчлэл 2019” үзэсгэлэн яармагт хүрэлцэн ирэхийг урьж байна

Огноо:

2019.04.19 - 2019.04.21

Байрлал:

Улаанбаатар

     Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулан жил бүр зохион байгуулагддаг “Боловсрол шинэчлэл 2019” үзэсгэлэн 2019 оны 4 дүгээр сарын 19-21-ний өдрүүдэд Мишээл Экспо төвд болох гэж байна.

     Гадаад, дотоодын 80 гаруй их, дээд сургууль үйл ажиллагаагаа олон нийтэд дэлгэн танилцуулдаг уг үзэсгэлэнд Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль мөн оролцох юм.

     Ахлах ангийн сурагч, багш сурган хүмүүжүүлэгч, эцэг, эх, магистрын хөтөлбөр сонирхогч та бүхнийг “Боловсрол шинэчлэл 2019” үзэсгэлэнд урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 70232090 утсаар лавлана уу.