Арга хэмжээ

МГТИС-ийн үйлдвэрлэлийн эдийн засагч инженерийн ангийн оюутнууд TEDxGMIT зохион байгуулна

Огноо:

2019.03.17 ( 09:00 - 17:00 )

Байрлал:

МГТИС-ийн хотхон (Налайх дүүрэг)

Үнэ/Төлбөр:

₮30000

     МГТИС-ийн үйлдвэрлэлийн эдийн засагч, инженерийн ангийн оюутнууд 2019 оны гуравдугаар сарын 17-нд “TEDxGMIT” арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

     TED нь технологи, үзвэр, дизайн, шинжлэх ухаан, хүмүүнлэг, бизнес ба хөгжлийн талаар дэлхийн тэргүүлэх мэргэжилтнүүдийг цуглуулж, нийгэмд түгээх ёстой санааг хуваалцах зорилгоор жил бүр зохион байгуулагддаг бага хурал юм. TEDx арга хэмжээ нь TED-ийн өмнөх бага хурал дээр хийсэн видео бичлэгүүд, мөн TED-тэй адил яриаг олон нийтэд хуваалцдаг бие даасан ѳдѳрлѳг юм. Энэ нь бүхэлдээ бие даасан байдлаар төлөвлөгдѳн зохион байгуулагддаг. Ѳдѳрлѳг болгоны агуулга, дизайн нь өвөрмөц байдаг ч бүгд нийтлэг шинжтэй.

     МГТИС-ийн оюутнуудын зохион байгуулж буй TEDxGMIT нь олон тѳрлийн салбараас уригдаж ирсэн 6 илтгэгчтэй байх ба гол сэдэв нь "Мозайк" байх юм. Хувь хүний хѳгжлийг тойрсон сэдвүүдийг олон ѳнцгѳѳс тодорхойлж, тогтвортой хүрээлэн буй орчинд анхаарсан хѳдѳѳ аж ахуйн боловсрол, хурдацтай ѳсч буй технологийн дэвшил ба түүний ирээдүйн эдийн засагт үзүүлэх нөлөө, хүний тархины ой тогтоох онцгой чадвар гэх мэт сэдвийг хөндөх болно.

     Мозайк нь Мезопотамид 3000 МЭӨ-ийн үед үүсэж байсан эртний урлагийн бүтээл юм. Янз бүрийн өнгийн жижиг чулууг нэг урлагийн бүтээл болгон нэгтгэснээр хүмүүст сэтгэл хөдөлгөм захиасыг хүргэж чаддаг. Энэ ойлголт нь ялгаатай олон жижиг санааг цуглуулж, нэгэн том зураг үүсгэх гэж буй манай ѳдѳрлѳгийн зорилготой нийцэж байгаа юм.

Тухай

Workshops

WorkshopWorkshopWorkshop

Тойм

No review found.