Арга хэмжээ

МГТИС-ийн “Хаалга” нээлттэй өдөрлөгт оролцохыг урьж байна

Огноо:

2019.03.16 ( 11:00 - 15:00 )

Байрлал:

МГТИС-ийн хотхон (Налайх дүүрэг)

Багш:

Багш, профессорууд

Үнэ/Төлбөр:

Үнэ төлбөргүй

     Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль нь /МГТИС/ мэргэжлээ сонгох гэж буй ахлах ангийн сурагчид, залуустаа зориулан жил бүрийн хавар, намрын улиралд “Хаалга” нээлттэй өдөрлөгийг зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн өдөрлөг 2019 оны гуравдугаар сарын 16-ны өдөр Налайх дүүрэг дэх МГТИС-ийн байранд болох гэж байна.

     Нээлттэй өдөрлөг нь ЕБС-ийн ахлах ангийн сурагчид, хүүхэд залуус, тэдний эцэг, эх болон багш сурган хүмүүжүүлэгч нарт зориулан тус их сургуулийн талаар өргөн мэдээлэл өгөх зорилготой арга хэмжээ юм.

      Өдөрлөгт МГТИС-ийн багш, профессорууд, лабораторийн ажилтнууд, оюутнууд хүүхдүүдэд сургуулийн сургалтын хөтөлбөр, онцлог давуу талууд, мэргэжил сонголтын талаар сонирхолтой мэдээлэл өгөхийн зэрэгцээ тэдний хүссэн асуултад хариулж, зөвлөгөө өгөх юм. Оролцогч хүүхдүүд сургуулийн анги танхим, факультет, лаборатори, номын сан, фитнессийн танхим, кофе булан болон дотуур байраар аялж, МГТИС-ийн Оюутны зөвлөл, сайн дурын клубүүдийн үйл ажиллагаатай танилцах боломжтой.

     Тус сургууль нь Монгол, Герман хоёр орны төрийн тэргүүнүүдийн санаачилгаар 2013 онд байгуулагдсан, төрийн өмчит хамгийн отгон их сургууль юм. Бид ХБНГУ-ын их, дээд сургуулиуд болон олон улсын боловсролын хэд хэдэн байгууллага, аж үйлдвэр, уул уурхайн байгууллагуудтай хамтран ажиллаж, оюутан залуусаа олон улсын сургалтын хөтөлбөрийн дагуу өндөр түвшинд бэлтгэхийг зорьдог. Түүнчлэн оюутан суралцагчид нь аливаа тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломж өндөр байдгаараа давуу талтай.

      Иймд дэлхийн түвшний боловсролыг эзэмших боломжийг залуустаа олгож буй МГТИС-тай биеэр очиж танилцах боломжийг олгосон “Хаалга” нээлттэй өдөрлөгт ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчид, эцэг эхчүүд та бүхнийг урьж байна.

Тухай

Хаалга нээлттэй өдөрлөг

Эцэг эх, сурагч, багш та бүхэн хүрэлцэн ирснээр МГТИС-ийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл авч, англи хэлний хичээл, лабораторын хичээл, гадаад хэлний мэдлэгийн тэмцээнд оролцож, дотуур байртай танилцах аялалд хамрагдах боломжтой.

Тойм

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль Нээлттэй өдөрлөгөө хийлээ (2018.11.18)

Жавар тачигнаж, хүйчтний эрч чангарсан амралтын нэгэн өдөр хүүхэд залуусын халуун дулаан инээд цалгисан, хөл хөдөлгөөн дүүрэн нэгэн үйл явдал Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн /МГТИС/ хотхонд болж өндөрлөлөө.

МГТИС-ийн "Хаалга нээлттэй" өдөрлөг амжилттай боллоо (2017.11.20)

Дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх чадварлаг инженерийг эх орондоо бага зардлаар бэлтгэх зорилготой Монгол-Германы ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС) арван нэгдүгээр сарын 18-нд “Хаалга нээлттэй” өдөрлөгийг сургуулийн хотхондоо амжилттай зохион байгууллаа.