Оюутны эрдэм шинжилгээний бага хурал

МГТИС нь оюутны хөгжлийг дэмжих, инженер сэтгэлгээг хөгжүүлэх, тэдний мэдлэг туршлагаа хуваалцах боломжийг олгох зорилгоор “Оюутны эрдэм шинжилгээний бага хурал”-ыг зохион байгуулдаг.

Одоогийн байдлаар бид 3 удаагийн оюутны бага хурлыг зохион байгуулаад байна. Эдгээр нь:
2015 он      “Нийгэм дэх инженер сэтгэлгээг хөгжүүлье”
2016 он      “Хүрээлэн буй орчны инженерчлэл”
2017 он      “Монгол орны сэрггээгдэх эрчим хүч түүнийг тогтвортой ашиглах нь” зэрэг сэдвүүдийн хүрээнд явагдаж жилээс жилд сэдэв болон оролцогчдын хүрээ улам өргөжиж байна.


Хурал зохион байгуулах явцад оюутан залуус монголын нийгэмд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой төслүүдийг санаачлан баг болж ажиллах, улмаар  амжилттай хэрэгжүүлж болохуйц төслөө үйлдвэрлэлд нэвтрүүлэх, цаашлаад тэдний эх орныхоо  бүтээн байгуулалтад оруулах хувь нэмрийг дээшлүүлэхэд энэхүү хурал нь ихээхэн ач холбогдолтой байдаг.


Зохион байгуулагдаж байсан хурлын талаарх мэдээллийн дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

Дараагийн арга хэмжээ

No event scheduled yet.

Арга хэмжээний тойм

Оюутны эрдэм шинжилгээний III бага хурал боллоо (2017.05.06)

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль жил бүр уламжлал болгон явуулдаг оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг “Монгол орны сэргээгдэх эрчим хүч түүнийг тогтвортой ашиглах нь” сэдвийн хүрээнд амжилттай зохион байгууллаа.