Багшийн эрдэм шинжилгээний хурал

МГТИС-аас жил бүр зохион байгуулдаг багш нарын эрдэм шинжилгээний хурлын үндсэн зорилго нь ерөнхий боловсролын сургуулиуд ба их сургуулиудын хоорондын харилцааг бэхжүүлэхэд оршино.

Бид ерөнхий боловсролын сургуулиудыг Монгол Улсын боловсролын тогтолцоог сайжруулах чухал хамтрагч гэж үздэг. Иймд МГТИС нь 2015 оноос хойш жил бүр "Багшийн эрдэм шинжилгээний хурал"-ыг өөр өөр газарт зохион байгуулж ирсэн. Тус хурлаар ерөнхий боловсролын багш нартай харилцан мэдээлэл солилцохоос гадна цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцдэг. Хурлын ерөнхий сэдэв нь арга зүйн барилаас техникийн асуудлуудыг хамарна. 

Зохион байгуулсан хурлууд: 

  Огноо Сэдэв Байршил
I 2015.10.31 Байгалийн ухааны багш нарын бага хурал Налайх, УБ
II 2016.01.21 Байгалийн ухааны хичээлийн заах арга зүй ба үнэлгээ Дархан
III 2016.10.15 Сургалтын агуулгын шинжилгээ Булган
IV 2017.10.21 Сургалтын сүүлийн үеийн чиг хандлага Хөвсгөл

 

Дараагийн арга хэмжээ

No event scheduled yet.

Арга хэмжээний тойм

Багш нарын V бага хурал гүйцэтгэлд суурилсан сургалт, үнэлгээг онцоллоо (2018.10.20)

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулиас тогтмол зохион байгуулдаг Багш нарын эрдэм шинжилгээ, онол практикийн V бага хурал өнөөдөр Эрдэнэт хотноо амжилттай зохион байгуулагдлаа.

МГТИС-ээс зохион байгуулдаг багшийн эрдэм шинжилгээний бага хурал Дархан хотод амжилттай боллоо (2016.01.21)

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль, Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй цогцолбор” сургуультай хамтран “Байгалийн ухааны хичээлийн заах арга зүй ба үнэлгээ” сэдэвт эрдэм шинжилгээ, онол-практикийн II бага хурлыг Дархан-Уул аймагт зохион байгууллаа.