Холбоо барих

Монгол Германы ашигт малтмал, технологийн их сургууль нь нийслэлийн Налайх дүүрэгт байрлаж буй Монголын анхны хотхон бүхий сургууль юм.

Их, дээд сургуульд элсэн суралцах гэж байгаа сурагчид болон эцэг, эхчүүд та бүхэн Налайх дүүрэгт хүрэлцэн ирж, тус их сургуулийн хотхонд айлчилж, оюутнуудын сурч боловсрох бүхий л орчин нөхцөлтэй биеэр танилцах боломжтой. Сургалтын танхим, лаборатори, судалгааны тоног төхөөрөмж, оюутны дотуур байр, чөлөөт цагаа өнгөрүүлдэг булангууд, номын сан, цайны газар болон дасгалын өрөөнүүдэд зочилж, сонирхсон мэргэжлийн дагуу багш, оюутнуудтай уулзаж ярилцан дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

Монгол Германы ашигт малтмал, технологийн их сургуулийн зүгээс ирээдүйн мэргэжлээ сонгон суралцах гэж буй хүүхэд, залуус, судлаачиддаа зориулан жил бүрийн хавар, намрын улиралд Нээлттэй хаалганы өдөрлөгийг тогтмол зохион байгуулж байна. Өдөрлөгт оролцогчид тухайн өдрийн хичээл болон олон нийтэд зориулсан лекцэнд хамрагдаж, их сургуулийн хотхон, компьютер ба туршилт судалгааны лабораториуд, факультетэд танилцах аялал хийх юм.

            Тус их сургуулиас зөвхөн Нээлттэй өдөрлөг бус, долоо хоног бүрийн Лхагва гарагт (15:00 цагт) Кампус аяллыг санал болгодог. Аяллыг та бүхний хүссэний дагуу Монгол, эсвэл Англи хэлээр явуулах боломжтой. Та болон таны эцэг/эх, асран хамгаалагч энэхүү аялалд хамрагдахыг хүсвэл бидэн рүү и-мэйлээр хүсэлтээ илгээнэ үү.

Элсэлт

admission@gmit.edu.mn
+976-7023-2086

Ажлын байр, сонгон шалгаруулал

recruitment@gmit.edu.mn
+976-7023-2090

Оюутны зөвлөл

studentcouncil@gmit.edu.mn

Хотхоноор зочлох

communication@gmit.edu.mn

Бизнесийн удирлагын хөтөлбөрий

altangerel@gmit.edu.mn

Байрлал

  • Хаяг: Улаанбаатар, Налайх дүүрэг, 2-р хороо, МГТИС-ийн хотхон
  • Утас: +976-7023-2090
  • Цахим шуудан: office@gmit.edu.mn

  • УБ хаяг: Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу 62, Комод байшин, 3-р давхар
  • Утас: +976-7000-9973