Анд нөхдийн холбоо

2015 онд үүсгэн байгуулагдсан “МГТИС-ийн Анд нөхдийн холбоо” нь мэндлээд удаагүй байгаа энэхүү их сургуульд сургалт, судалгааны зорилгодоо хүрэхэд нь урам зориг өгөн түшиг болж, оюутнуудад нь монгол улсын эдийн засаг, өнөөгийн нийгмийн сорилтуудыг даван туулах ур чадвартай үндэсний боловсон хүчин болж хөгжихөд нь дэмжлэг үзүүлдэг.

Монгол улсад инженерчлэлийн салбарыг чанарын дээд түвшинд хөгжүүлэхэд хувь нэмэр оруулцагая

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн үндсэн зорилт нь  аж үйлдвэр, үйлдвэрлэлийн салбартай хамтран Монгол улсад шинэ үеийн инженерүүдийг бэлтгэх мөн хэрэглээний эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөхүүлэн дэмжихэд  оршино. 2015 онд үүсгэн байгуулагдсан “МГТИС-ийн Анд нөхдийн холбоо” нь мэндлээд удаагүй байгаа энэхүү их сургуульд сургалт, судалгааны зорилгодоо хүрэхэд нь урам зориг өгөн түшиг болж, оюутнуудад нь монгол улсын эдийн засаг, өнөөгийн нийгмийн сорилтуудыг даван туулах ур чадвартай үндэсний боловсон хүчин болж хөгжихөд нь дэмжлэг үзүүлдэг. Чингэхдээ, бид МГТИС дээр нэмэлт хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд эрмэлзэж, аж үйлдвэр, иргэний нийгэмтэй нээлттэй харилцан хамтран ажиллах боломжийг бий болгодог.


Эрхэм зорилго

Залуу авьяастнуудыг бойжуулна

“МГТИС-ийн анд нөхдийн холбоо” нь онцгой авьяастай оюутнуудад сургалтын тэтгэлэг олгоно. Ялангуяа нийгмийн дундаж давхарга, эмзэг бүлгийнхэнийг онцгойлон анхаарах бөгөөд ингэснээр  тэдгээрийг санхүүгийн дарамт бэрхшээлгүй өөрийгөө бүрэн дайчилж, авьяас билгээ хөгжүүлэх боломжоор хангана.

Шинжлэх ухаан, судалгааг дэмжинэ

Хэрэглээний эрдэм шинжилгээ, судалгаа явуулж, инноваци, үр өгөөжтэй техник технологийг монголд нэвтрүүлэх нь тус улсын эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой. Бид эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжиж, их хурал, симпозиумд оролцох боломжоор хангаснаар МГТИС-ийн эрдэмтэн судлаачдыг хурцалж хөгжүүлнэ.

Шилдэгийг урамшуулна

МГТИС-ийн  ажилчид, оюутнуудын тэргүүний ололт амжилтыг шагнан урамшуулж, тэдгээрийг таниулахад анхаарал тавина. Ингэснээр хүч чадлаа дайчлан хөдөлмөрлөх сэдэл бусдад төрүүлж, тэдний урам зоригийг нь бадраана.


Оролцоо, ач тус

МГТИС-ийн анд нөхөр болж, хамтдаа Монгол улсын инженерчлэлийн салбарыг чанарын дээд түвшинд хөгжүүлцгээе.

Xувь нэмэр оруулж болох хэлбэр. Үүнд:

  • Гишүүнчлэлийн төлбөр. Бид таны гишүүнчлэлийн төлбөрөөр үндсэн үйл ажиллагаагаа санхүүжүүлдэг.
  • Хандив. Та бүхэн MГТИС-ийн үйл ажиллагааг ерөнхийд нь дэмжих эсвэл тодорхой нэг зорилтот төслийг сонгон санхүүжүүлэх замаар хандив өргөх боломжтой.
  • Оюутнуудад тэтгэлэг олгох.
  • Мэдлэг, туршлага хуваалцах. Холбогдох салбарын нарийн мэргэшлийн мэргэжилтнүүдийг урьж оюутнуудад лекц сонсгох, үзүүлэн таниулах дадлагын хичээл заах, эсвэл оюутнуудыг газар дээрх үйл ажиллагаа, үйлдвэрлэлиийн үйл явцтайгаа танилцуулах нь тэдгээрт  туршлага, мэдлэг, олгоно.
  • Дадлагажуулах. Өөрийн байгууллага дээр оюутнуудад үйлдвэрлэлийн дадлага хийх боломж олгох.
     

Холбоо таньд доорхи боломжийг олгоно. Үүнд:

  • Инженерийн  салбарын залуу авьяастан-ирээдүйн ажилтантайгаа эртхэн холбоо тогтоохоос гадна  инженерийн нарийн мэргэшилтэй экспертүүдтэй холбогдож танилцах.
  • Үндэсний, олон улсын уул уурхайн болон түүний хангамж, үйлчилгээний компани, аж ахуйн нэгжтэй хэлхээ холбоо тогтоох.
  • МГТИС-ийн хөгжлийн асуудлаар санал, зөвлөмж солилцох.
  • МГТИС-аас үзүүлэх бүх төрлийн үйлчилгээнд тусгай эрхтэйгээр хамрагдах.