Аж үйлдвэрийн хамтын ажиллагаа

МГТИС-ийн үндсэн зорилт нь аж үйлдвэр, үйлдвэрлэлийн салбартай хамтран Монгол улсад шинэ үеийн инженерүүдийг бэлтгэх мөн хэрэглээний эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжихэд оршдог. Бид сургуульдаа нэмэлт хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд эрмэлзэж, аж үйлдвэр, иргэний нийгэмтэй нээлттэй хамтран ажиллах боломжийг эрэлхийлдэг.