Сургуулиудын хамтын ажиллагаа

МГТИС нь байгуулагдсан цагаасаа хойш олон улсын болон дотоодын их дээд сургуулиудтай хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд оюутан солилцооны хөтөлбөр нэвтрүүлж, сургалт, судалгааны ажлын цар хүрээг өргөжүүлж, сургалтын чанарыг өндөр түвшинд зохион байгуулахаар зорьж байна.

Бидний хамтран ажилладаг  их сургуулиуд:  

  • ХБНГУ-ын Фрайбэргийн техникийн их сургууль
  • ХБНГУ-ын Аахений технологийн Их Сургууль
  • ХБНГУ-ын Бохумын Их Сургууль
  • Филиппиний Дон Мариано Маркосын нэрэмжит улсын их сургууль
  • Япон улсын шибуаро технологийн их сургууль
  • ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль
  • ШУТИС-ийн Эрдэнэт хот дахь Технологийн сургууль.               

Хамтын ажиллагааны хэлбэр:

  • Оюутан солилцоо
  • Оюутан, судлаачдын зуны сургууль
  • Хамтарсан судалгааны төсөл - бага хэмжээнээс томоохон төсөл хүртэл
  • Улирлын хугацаатай судалгаа
  • Зочин лекц
  • Онлайн номын санг хамтран ашиглах. 

Хамтын ажиллагааны үр дүнд:

Фрайбергийн Техникийн Их Сургууль дахь зуны сургалт
2015 оны 07 сард Фрайбергийн Техникийн Их Сургуулийн зуны сургалтад МГТИС-ийн бакалаврын 20 оюутан хамрагдаж, Германы сургалтын орчин нөхцөлтэй танилцан Германы ил, далд уурхайд зочилсон.

Германы оюутан, магистрын дадлагаа МГТИС-д хийв
Аахений их сургуулийн оюутан Иоханнис  Коелмел “Аюултай материалуудыг хэрхэн хадгалах, ашиглах нь” сэдэвт  магистрийн ажлын судалгаагаа 2015 оны 10 сараас 12 сар хүртэл МГТИС-д хийсэн.

"Налайхын бичил нүүрсний уурхайн хүрээлэн буй орчны нөлөөлөл" хамтарсан судалгааны төсөл
Доктор Мартин Книпперц-ээр удирдуулсан Аахены их сургууль болон МГТИС -ийн хамтарсан багийн "Налайхын бичил нүүрсний уурхайн хүрээлэн буй орчны нөлөөлөл" судалгааны төсөл 2016 онд эхэлнэ. Хүрээлэн буй орчны инженерээр мэргэжих оюутнууд энэ төсөлд хөрс, усны шинжилгээ хийх зэрэг олон талын чиглэлээр оролцоно.